Б.Чанцалдулам: Ээж хүн хүүхдэдээ хамгийн сайн зүйл өгөхийг хүсдэг. Тиймээс орц, найрлага уншдаг байх нь чухал
Монголд үйлдвэрлэсэн хүүхдийн URGANA KIDS брэнд шинээр мэндэлж, Эх, үрсийн баярын өдөр 6 сарын 01-нд албан ёсны нээлтээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Монголын тодотголтой URGANA KIDS брэндийг үүсгэн байгуулагч Б.Чанцалдуламтай шинээр мэндэлсэн нярай болон бага насны бяцхан хүүхдүүдийн арьс арчилгаанд зориулсан шинэ цуврал бүтээгдэхүүний талаар ярилцлаа.
“Эрүүл амьдралыг ургуулна” уриатай Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд зориулсан URGANA KIDS брэнд Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд мэндэлсэн ховор нандин түүх жортой гэдгээрээ маш гоё содон брэнд “Монголд үйлдвэрлэв” шошготойгоор монголчуудын айл өрх бүрийн хайртай гэр бүлд нь зочилж байна.
- URGANA брэнд хүүхдийн бүтээгдэхүүний шинэ цуврал гаргах болсон шалтгаан юу байв?
Жилийн өмнө хамгийн бага хүүхдээ төрүүлсний дараа би эмзэг арьстай хүүхдүүдэд зориулсан, найрлагадаа үнэхээр итгэлтэй хэрэглэж болох органик бүтээгдэхүүн хайж эхэлсэн. Гэтэл зах зээл дээрх ихэнх бүтээгдэхүүн импортын бөгөөд synthetic орц, petroleum суурьтай найрлага ихтэй санагдсан.
Би өөрөө Америкт оюутан байхдаа олон төрлийн харшилтай болж байсан болохоор хүүхдээ мөн харшилтай болчих вий гэж маш их санаа зовдог байсан. Тиймээс хүүхдэдээ хэрэглэх бүх бүтээгдэхүүний орц найрлагыг судалж эхэлсэн. Ялангуяа Монголын уламжлалт анагаах ухаанд хүүхдийн арьсыг хэрхэн хамгаалж ирсэн тухай маш их уншиж судалсан.
Тэр үед би “Орчин үеийн нуралтын тос, хүүхдийн бүтээгдэхүүн байгаагүй үед монголчууд хүүхдээ юугаар хамгаалдаг байсан бол?” гэж бодсон. Судлахад ураг сүүлний тос, шар сүү, ямааны сүү, шархны шар цэцэг, эмийн багваахай зэрэг байгалийн гаралтай орцуудыг хүүхдийн арьс арчилгаанд ашиглаж ирсэн байдаг.
Тиймээс бид Монгол уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулж, Сүү ХК-тай хамтран шар сүүг боловсруулан URGANA KIDS-ийн бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлсэн.
- URGANA KIDS брэндийн гол философи, бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
Бидний хамгийн том зорилго бол байж болох хамгийн эко, нөхөн сэргээгдэх орцоор хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах байсан.
URGANA KIDS бол зөвхөн хүүхдийн бүтээгдэхүүн биш. Энэ бол Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, орчин үеийн эмнэлзүйн хандлага, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэгтгэсэн концепц юм.
Бид малын тосноос глицерин ялган авч ашиглаж байна. Мөн давснаас органик ариутгалын технологи гарган хэрэглэж байгаа. Байгальд ээлтэй, нөхөн сэргээгдэх орцууд ашиглах нь бидний үндсэн философи.
Мөн өнөөдөр 300 орчим малчин өрх бидэнд шар сүү, аарц, ээзгий зэрэг түүхий эд нийлүүлж байна. Бид эдгээрийг орчин үеийн технологиор боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэж байгаа.
Бидний хувьд “Эрүүл ирээдүйг ургуулна” гэдэг нь зөвхөн хүүхдийн арьс арчилгаа биш. Байгаль, уламжлал, малчин өрх, ирээдүйгээ хамт хамгаалах тухай ойлголт юм.
- Та ээж хүний хувьд хүүхдийн бүтээгдэхүүн сонгохдоо юунд хамгийн их анхаардаг вэ?
Хамгийн түрүүнд орц найрлага болон тухайн брэндийн ёс зүйг хардаг.
Хүүхдийн арьс маш эмзэг учраас synthetic үнэртэн, petroleum суурьтай орцноос аль болох зайлсхийдэг. Миний хувьд хамгийн сайн бүтээгдэхүүн гэдэг нь ээж хүн орц найрлагыг нь уншаад тайван байж чаддаг бүтээгдэхүүн гэж боддог.
Өнөөдөр Монголын зах зээл дээр дэлхийн олон орноос орж ирсэн хүүхдийн бүтээгдэхүүнүүд хангалттай байдаг. Гэхдээ ихэнх нь маш хурц үнэртэй байдаг. Харин үнэхээр цэвэр орцтой, эмзэг арьстай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн харьцангуй ховор санагдсан.
- URGANA KIDS-ийн ямар ямар бүтээгдэхүүнүүд шинээр гарч байгаа вэ?
URGANA KIDS нь хүүхдийн өдөр тутмын арчилгааны цогц ecosystem байдлаар хөгжүүлж байгаа брэнд юм.
Манай бүтээгдэхүүнүүдийн онцлог нь ихэнх нь шар сүүний агууламжтай бөгөөд Монгол уламжлалт мэдлэг, орчин үеийн аюулгүй хэрэглээг хослуулсан байдаг.
БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН ИХЭНХ НЬ:
• Үнэр оруулагчгүй
• Сульфат, парабен, фосфатгүй
• Эмзэг арьсанд тохиромжтой
• 0+ насны хүүхдэд зориулсан
• Өдөр тутмын хэрэглээнд аюулгүй байхаар хөгжүүлсэн.
Тухайлбал:
- Монгол түүхий эдийг хүүхдийн бүтээгдэхүүнд ашиглахад ямар давуу тал байдаг вэ?
Монголын түүхий эдүүд байгалийн цэвэр орчин, эрс тэс уур амьсгалд ургадаг учраас антиоксидант чанар өндөртэй байдаг.
Монгол мал жилийн дөрвөн улиралд бэлчээрээр хооллодог нь сүү, тос, шар сүүний чанарт шууд нөлөөлдөг. Байгалийн цэвэр орчинд бий болсон түүхий эдүүд хүүхдийн эмзэг арьсанд илүү зөөлөн байдаг гэж бид хардаг.
Бид Монгол түүхий эдийг зөвхөн “local” гэдэг утгаар биш, байгалийн цэвэр байдал, уламжлалт мэдлэгийн үнэ цэн гэж хардаг.
- Танай бүтээгдэхүүнүүд дээр ямар судалгаа, туршилтууд хийгдэж байна вэ?
Бид Монголын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их сургуулиудтай хамтран ажиллаж байна.
Одоогоор хоёр магистрын ажил, нэг докторын судалгааны ажил манай бүтээгдэхүүнүүд дээр хийгдэж байгаа.
Мөн Японы Lion Corporation-оос шүлсэн дэх уургийн үзүүлэлт хэмждэг төхөөрөмж оруулж ирж 200 хүүхэд дээр амны хөндийн судалгаа хийж байна.
АШУҮИС-тай хамтран Монгол орны 21 аймаг, 330 сумын 1450 усны дээж дээр судалгаа хийсэн.
Бидний хувьд бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг зөвхөн маркетинг биш. Харин бодит судалгаа, шинжлэх ухааны үндэслэл дээр суурилсан байх ёстой гэж үздэг.
Эрүүл амьдралыг ургуулна
- URGANA KIDS-ийн нээлтийн арга хэмжээ ямар онцлогтой вэ?
Бид URGANA KIDS-ийн нээлтийг нэг өдрийн арга хэмжээ биш, харин хүүхдийн эрүүл мэнд, зөв дадал, байгальд ээлтэй боловсролыг түгээсэн 3 үе шаттай нийгмийн нөлөөллийн төсөл хэлбэрээр зохион байгуулж байна.
Нэгдүгээр шатанд, бид JCI GRAND байгууллагатай хамтран “Дусал бүрийг хуримтлуулъя” төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд 400 цэцэрлэг дээр “Усны Баатар” клуб байгуулж ажилласан.
Хүүхдүүдэд шүлс ялгаралтыг дэмжих дасгал, ус зөв уух дадал, усаа хэмнэх боловсрол олгох хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд 6 сарын 1-ний өдөр болох нээлтийн үеэр шилдэг оролцогчдоо шалгаруулна.
Хоёрдугаар шатанд, Япон улсаас нийт 19 эмч, мэргэжилтэн Монголд ирж, нийслэлийн 3 сургууль, орон нутгийн 2 сургууль буюу нийт 5 сургууль дээр 1200 гаруй хүүхдэд шүдний үзлэг хийж, зөв угаах дадлыг зааж байна.
Энэхүү төслийг манай Юргана индастри компани Индранил Dental Group, Yoneyame Rotary Club -тэй хамтран хэрэгжүүлж байгаа.
Төслийн төгсгөлийн шат дээр бид бүх бүтээгдэхүүний албан ёсны нээлтээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “1000 хүүхдийн инээмсэглэл” нэртэйгээр 6 сарын 1-нд зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр хүүхдүүдэд зориулсан тоглолт, surprise activity, бүтээгдэхүүн танилцуулга, супер шагналын хөтөлбөрүүд болох бөгөөд бидний зорилго бол зөвхөн бүтээгдэхүүн танилцуулах биш, харин эрүүл, аз жаргалтай хүүхдийн төлөөх хөдөлгөөн бий болгох юм.
- Монгол ээжүүдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Ээж хүн бүр хүүхэддээ хамгийн сайн зүйлийг өгөхийг хүсдэг. Тиймээс орц найрлага уншдаг, мэдлэгтэй хэрэглэгч байх нь хамгийн чухал гэж боддог.
Бидний хувьд “Эрүүл ирээдүйг ургуулна” гэдэг нь зөвхөн хүүхдийн арьс арчилгаа биш. Ирээдүй үеэ эрүүл өсгөх тухай ойлголт юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
