72 цаг цэнэгээ барих 8500mAh супер батарейтай HUAWEI nova 15 Max PC mall -д худалдаанд гарлаа
HUAWEI компани залуу үеийн амьдралын хэв маяг, хэрэгцээнд нийцүүлэн бүтээсэн шинэ загвар болох HUAWEI nova 15 Max ухаалаг гар утсаа энэ оны 5-р сарын 7-нд Бангкок хотноо олон нийтэд танилцууллаа. Тус загвар нь 8500mAh хүчин чадалтай супер батарей, power bank мэт бусад төхөөрөмжөө гар утсаараа цэнэглэх Reverse Charging технологи, зөөврийн спикерийн түвшний хүчирхэг дуугаралт, бат бөх хийц зэрэг инновацлаг шийдлүүдийг шингээснээрээ технологийн салбарын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байна. Уг загвар PC mall -н бүх салбаруудаар албан ёсны эрхтэйгээр бэлэгтэйгээр худалдаалагдаж байна.
Салбартаа хамгийн томд тооцогдох 8500mAh батарей, хос стерео спикерийн хүчирхэг дуугаралт, 100 кг хүртэл даралтад тэсвэртэй бат бөх хийц бүхий HUAWEI nova 15 Max нь аялал, энтертайнмент болон өдөр тутмын хэрэглээнд төгс тохирохоор бүтээгджээ.
• Бат бөх хийцлэл, хөнгөн нимгэн загвар
Байгалийн өнгө төрхөөс сэдэвлэсэн элсэн шаргал, цэнхэр, хар гэсэн гурван өнгөний сонголттой бөгөөд камерын хэсгийг онцолсон улаан хүрээтэй дизайн нь хүчирхэг атлаа дэгжин төрхийг бүрдүүлжээ.
• Power bank-ийг орлох 8500mAh супер батарей
Монголын зах зээлд худалдаалагдаж буй ухаалаг гар утаснуудаас хамгийн өндөр хүчин чадалтай батарейн нэг болох 8500mAh батарейтай HUAWEI nova 15 Max нь хэрэглэгчдэд нэг удаагийн цэнэглэлтээр 3 хүртэл хоног ашиглах боломжийг олгоно.
Бодит хэрэглээний туршилтаар:
- 48 цаг тасралтгүй дуудлага хийх
- 23 цаг тасралтгүй видео үзэх боломжтой нь баталгаажсан байна.
Мөн Reverse Charging технологийн тусламжтайгаар FreeBuds, MatePad зэрэг бусад HUAWEI төхөөрөмжүүдээ гар утсаараа цэнэглэх боломжтой. Ингэснээр HUAWEI nova 15 Max нь зөвхөн гар утас бус, power bank-ийн үүргийг давхар гүйцэтгэнэ.
• Зөөврийн спикер мэт хүчирхэг хос стерео спикер
Аялал, зугаалга болон өдөр тутмын хэрэглээнд тусдаа спикер авч явах шаардлагагүй боллоо. HUAWEI nova 15 Max нь 85dB-ийн хүчирхэг симметрик хос стерео спикер болон 90°+ Ultra-wide Soundstage технологийн ачаар илүү өргөн, тод дуугаралтыг мэдрүүлэх юм.
Кино, хөгжим болон контентуудыг 50м² хүртэлх орчинд чанга, тод, бодит мэдрэмжтэйгээр сонсох боломжтой.
• 100 кг даралтад тэсвэртэй бат бөх хийц
HUAWEI nova 15 Max нь Extra-Durable Body Design хийцтэй бөгөөд SGS Premium Performance Mark болон 5-Star Drop Resistance сертификатуудыг хүртжээ.
Энэ нь өдөр тутмын доргилт, зураас болон гаднын нөлөөллөөс хамгаалахаас гадна 100 кг хүртэлх даралтад тэсвэртэй тул нугаралт, деформаци үүсэх эрсдэлийг бууруулсан байна.
Мөн нээлтийн урамшуулал болгон HUAWEI FreeBuds SE 2 чихэвчийг HUAWEI Nova 15 Max утас худалдан авалт бүр бэлэглэж байна.
Онлайн лизингийн хүсэлт: https://bit.ly/HLeasing
Онлайн дэлгүүр: https://pc-mall.mn/products/huawei-nova-15-max-8gb-256gb-blush-gold-51098uay
Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 8072-0600, 8007-6831, 6006-9697, 8616-9669, 8511-3837, 9441-9467, 9923-7220, 8580-7917, 9902-4535, 9596-9198, 9494-0506, 9904-0093, 9904-2026, 9493-5299, 8999-6663
Хэрэглээний лизинг: 7766-6699
Хаяг: PC mall бүх салбаруудаар
Улаанбаатар хотын салбарын хаяг: https://pc-mall.mn/address
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
