ХУУР Music Festival энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
33 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“ХУУР Music Festival”-ийн албан ёсны хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 27-ны Лхагва гарагт Shangri-La Hotel-ын Ballroom танхимд амжилттай болж өнгөрлөө. Хэвлэлийн бага хурлаар энэ жилийн наадмын үндсэн зорилго, 10 жилийн ойн хүрээнд хийгдэх томоохон шинэчлэлүүд болон гадаадын уран бүтээлчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд танилцуулсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс “ХУУР Music Festival” нь 10 жилийн хугацаанд Монголын залуусын соёл, чиг хандлагыг тодорхойлогч томоохон платформ болон өргөжиж буй, мөн цар хүрээг улам бүр тэлж, олон улсын жишигт нийцсэн техник технологи, хамгийн өндөр түвшинд зохион байгуулахаар бэлдэж буйг онцлов.

Энэ жилийн наадам Гачууртын Монгол Шилтгээнд 2 өдрийн турш зохион байгуулагдаж буйтай холбогдуулан хөтөлбөрийн хувьд урьд өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах гэж буй.

Тухайлбал, хөгжмийн урсгал бүрийн онцлогийг тусгасан

  1. Main Stage,
  2. Savdag Stage,
  3. Hood Stage,
  4. Nisdeg Stage
  5. Lumière Douce гэсэн нийт 5 өөр төрлийн бие даасан тайзтайгаар үзэгчдээ угтах юм. Наадмын хөтөлбөрт дотоодын шилдэг уран бүтээлчдээс гадна салбартаа өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж буй олон тооны шинэ залуу уран бүтээлчид ихээр оролцож байгаа нь Монголын хөгжмийн урлагийн залгамж халааг дэмжих том платформ болж буйн илрэл болжээ.

Мөн дэлхийн тавцанд Монгол улсаа тунхаглаж буй алдарт The HU хамтлаг фестивальд албан ёсоор оролцох болсноор дотоодын хөгжмийн фестивальд оролцож буй анхны тохиолдол болж буй. Түүнчлэн олон улсын хөтөлбөрийн хүрээнд Aigel урилгаар хүрэлцэн ирж, өөрийн гайхалтай уран бүтээлүүдээ хүргэхээр болжээ.

Энэ жилийн наадам нь зөвхөн залууст бус гэр бүлийн гишүүн бүрд  ээлтэй фестиваль болон өөрчлөгдөж буйгаараа онцлогтой. Үүний тод жишээ нь: 16 хүртэлх насны хүүхдүүд эцэг эх, харгалзах хүнтэйгээ ирсэн тохиолдолд тусгай хүүхдийн бугуйвч зүүлгэн, наадмын талбай руу үнэ төлбөргүй нэвтэрч, гэр бүлээрээ ая тухтай цагийг өнгөрүүлэх боломжтой юм. Мөн наадмын талбай руу зорчих үзэгчдэд зориулж бүх төрлийн нийтийн болон тусгай тээврийн хэрэгсэл тогтмол үйлчилж, тээвэр логистикийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Уран бүтээлчдээс гадна наадмын гол тулгуур багана болсон арын албаны дууны инженер, гэрэлтүүлэг, цахилгаан, аюулгүй байдал зэргийг хариуцсан төлөөлөгч нар оролцож, “ХУУР Music Festival”-ийн арын албыг өндөр зохион байгуулалт, сахилга баттайгаар хашиж, үзэгчдэд аюулгүй, мартагдашгүй орчныг бүрдүүлэхээ бэлэн цугласан хэвлэл мэдээллийнхэн болон зочдын өмнө амлалаа.

Наадмын ерөнхий хамтран ажиллагч, спонсор байгууллагууд болох MOT Capital болон Sono зээлийн платформ, Бишрэлт Групп, АПУ ХХК-ийн төлөөлөгчид үг хэлж, энэ жилийн фестивальтай хэрхэн стратегийн түвшинд хамтран ажиллаж буйгаа албан ёсоор танилцууллаа.

Тэд залуусын хүсэн хүлээдэг тус хөгжмийн наадмын тасалбарыг илүү хүртээмжтэй, санхүүгийн дарамтгүй болгох үүднээс хуваан төлөх уян хатан нөхцөлийг шинээр нэвтрүүлж байгаа аж.

Тасалбар худалдан авах: https://boxoffice.mn

Гэрэл зургууд

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.