Зургаадугаар сарын эхний арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байна
Зургаадугаар сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
- Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна. Иймд мал бэлчээрлэлт, үрсэлгээ хамгаалалт болон хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөв.
- Хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан өдрүүд зонхилох тул хуурайшилт нэмэгдэж болзошгүй байна. Иймд ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
- Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.
Олон жилийн дундаж /ОЖД/ гэдэг нь ойлгоход хэцүү зүйл огт биш юм. Товчхондоо 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлдэг. Иймд зуны саруудад олон жилийн дунджаар хэр их хур тунадас ордог, агаарын температур хэд орчим байдаг болон энэ жил тухайн утгаас ямар байх талаар харьцуулж хараарай.
ЗУРГААДУГААР САР
АГААРЫН ТЕМПЕРАТУР 6-р сарын ОЖД:
- Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр +6…+12°С,
- Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +20...+24°С,
- бусaд нутгaaр +13...+19°С дулаан бaйдаг байна.
2026 оны 6-р сард:
- Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Н–агаарын температур ОЖД–ын орчим, Д–агаарын температур ОЖД–аас дулаан ]
2026-6-р сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)
6-р сарын агаарын температурын ОЖД (1991-2020)ХУР ТУНАДАС 6-р сарын ОЖД:
- Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм,
- Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм,
- бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна.
2026 оны 6-р сард:
- Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[ Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим ]
2026-6-р сард хур тунадас
6-р сарын хур тунадасны ОЖД (1991-2020)Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
