Ардчилсан Намын Улс төрийн зөвлөлд С.Баярцогт, С.Цэнгүүн, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын 34 хүнийг сонгожээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт (2026.04.10) Төрийн ордонд хуралдаж, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцсэн байна.
Хуралдаан 90.5 хувийн ирцтэй эхэлж Улс төрийн зөвлөлийн гишүүнд 54 хүн нэрээ дэвшүүлсэн аж. Улмаар санал хураалтын үйл явцыг 17 ажиглагч хянаж, саналын хуудсыг 19 тооллогын комиссын гишүүд гараар тооллоо. Сонгуулийн үр дүнд 34 гишүүд сонгогдов.
Үүнээс Чөлөөт суудалд:
- Б.Түвшин
- Э.Төмөрбаатар
- А.Ганбаатар
- А.Бегарыс
- С.Эрдэнэболд
- Ж.Батсуурь
- А.Аюурбунь
- Р.Сэддорж
- Б.Төрмөнх
- Т.Батцогт
- Ч.Өнөрбаяр
- Г.Ганбаатар
- Л.Одсэр
- Г.Алтангэрэл
- С.Баярцогт
- Г.Цамбагарав
- Г.Мөнгөнхуяг
- Д.Батбаяр
- П.Нүрзэд нар сонгогдсон бол
Эмэгтэй суудалд:
- З.Нарантуяа
- Т.Пүрэвхатан
- Б.Өлзийхишиг
- Р.Булгамаа
- Д.Мөнхцэцэг
- Н.Жавзанпагма
- Ж.Баярмаа
- С.Цэнгүүн
- А.Адъяасүрэн
- П.Батчимэг
- Х.Болормаа
- Б.Пунсалмаа
- Н.Одонгуа
- Н.Туяа
- Г.Ганжаргал нар тус тус сонгогджээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




