Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар нь дэлхийд хавдрын шалтгаант нас баралтаараа ХОЁРДУГААРТ орж байна
2022 онд дэлхий даяар бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын 1.9 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 900 мянгаас дээш хүн энэ өвчний улмаас нас баржээ. Өнөөдөр энэ өвчин дэлхийд тархалтаараа 3-р, хавдрын шалтгаант нас баралтаараа 2-р байрт орж байна. Хамгийн түгшүүртэй нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар эхэн үедээ шинж тэмдэггүй эсвэл маш хөнгөн шинжтэй явагдаж болдогт оршиж байна.
Өвдөлтгүй, зовуургүй байна гэдэг эрсдэлгүй гэсэн үг биш. ДЭМБ болон Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээллээр бүдүүн, шулуун гэдэсний хавдар, түүнчлэн хавдрын өмнөх полипууд эхэн үедээ шинж тэмдэггүй байх нь түгээмэл байдаг. Харин яг энэ “чимээгүй үе” нь өвчнийг эрт илрүүлэх хамгийн чухал боломж болдог.
Энэ өвчний хамгийн анхаарах ёстой тал нь урьдчилан сэргийлэх үзлэгээр эрт илрүүлэх боломжтой байдагт оршино. Иймээс эрт илрүүлгийг хойшлуулахгүй байх нь хамгийн зөв алхам юм.
Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, Дурангийн төв нь Монгол Улсын хэмжээнд томоохонд тооцогдох хүчин чадал, орчин үеийн тоног төхөөрөмж, чадварлаг эмч мэргэжилтнүүдтэй. Тус төв нь 7 иж бүрдэл дурангийн товер, манометр, дурангийн эхо, залгидаг капсулан дуран болон дурангийн мэс ажилбарын орчин үеийн тоног төхөөрөмжөөр өдөрт дунджаар 100 орчим дурангийн оношилгоо, эмчилгээг гүйцэтгэж байна.
Чимээгүй эхэлдэг ч хожим том эрсдэл дагуулж болох энэ өвчний эсрэг хамгийн зөв хамгаалалт нь эрт илрүүлэг юм. Шинж тэмдэг хүлээх биш, урьдчилан сэргийлэх үзлэгээ цаг алдалгүй хийлгэх нь өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн зөв сонголт юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
