ФОТО: 12,600 ээж "Алдарт эх"-ийн нэг, хоёрдугаар зэргийн одонг хүртэж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 12,600 ээж хүртэж байна. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 33-39 настай, хамгийн залуу нь 22 настай байна.
“Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, талархал илэрхийллээ.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
