Санхүүгийн бэлгэдэл болсон бух 1 өдөр эрч хүчний бэлгэ тэмдэг боллоо
Red Bull - Krating Daeng энергийн ундааны манай орон дахь уриа үг нь Таныг цэнэглэнэ гэж байдаг.
Тайланд хэлээр daeng-улаан, krating-Зүүн Өмнөд Азид элбэг байдаг зэрлэг бух гэсэн утгатай.
Жил бүр уламжлал болон зохиогддог гүйлтийн Улаанбаатар марафон тэмцээнийг угтан брэндийн зүгээс сонирхолтой арга хэмжээнүүдийг бэлтгэн гадна орчны эвентийг зохион байгуулав.
Гүйгч нарт эрч хүчийг богино хугацаанд өгснөөр амжилтаа ахиулан гаргахад нь туслах зорилготой арга хэмжээг төлөвлөсөн. Харин арга хэмжээ зохиогдох боломжит байршлын сонголтын хувьд тун сонирхолтой бөгөөд холбоотой байдлаар шийдсэн байгаа. Red Bull брэнд нь экстрийм спортоос гадна урлагийн салбартай нягт холбогддог тул брэндийн танигдалттай холбоотой байж болох байршлуудыг илүүтэй сонирхсон.
Нэгэнт брэндийн гол дүр нь Бух тул үүнийг хамгийн тодоор харуулж болох зүйл бол Бух өөрөө байж таарна. Ингээд хайлт маань манай нийслэл хотод хэдэн бухын хөшөө байдаг вэ гэдэг рүү чиглэсэн.
2024 онд Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан хөрөнгийн зах зээлийн бэлгэдэл болсон бухын хүрэл хөшөөг Монгол банкны төв байрны эсрэг талд босгосон байдаг бөгөөд уран бүтээлч Ж.Цолмонхүү, Д.Анхбаяр, Д.Ариунболд, Б.Лхагважав, Н.Саруул-Оргил, О.Жамьяантүвдэн болон Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид хамтран бүтээсэн байна.
3 метрийн өндөртэй уг хүрэл Бух хөшөө нь зохиомжийн хувьд бодит дүрслэлээс эрс ялгагдах, эрчилсэн хүчтэй хөдөлгөөн бүхий хагас дугуй хэлбэртэй бөгөөд үүгээрээ санхүүгийн зах зээлийн зүй тогтол, тойрог, эргэлдэх, өсөж нэмэгдэх агуулгыг шингээж өгчээ.
Нэг талдаа санхүүгийн зах зээлийн өсөлт хөгжлийн бэлгэдэл Бухыг, өөрийгөө ялан дийлэх сорилтдоо гарсан зорилго бүрийн эрч хүчийг нөхөх Бух энергийн ундаатай утгын бэлгэдлээр холбон уг байршлыг сонгож авсан болно. Бухын хөшөө болон эргэн тойрон орчныг Red Bull энергийн ундааны таних тэмдэг байдлаар чимэглэн, гүйлтийн уралдаанд өөрийгөө соригсдын эрч хүчийг сэлбэн ажиллалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
