Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. Үүнээс болж дүүргийн 5, 6, 30 дугаар хорооны нийт 1,713 өрх, хоёр цэцэрлэг, нэг аж ахуйн нэгжийг хэрэглээний халуун усаар хангахад хүндрэл үүсээд буй.
Баянгол дүүргийн ЗДТГ, хороодтой хамтран Эрчим хүчний яам, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагад үе шаттайгаар хандсанаар гэмтэл гарсан дулаан дамжуулах шугамыг засварлах ажлыг эхлүүлжээ.
Тус дүүргийн 5, 6, 30 дугаар хорооны иргэд 15 гаруй хоног халуун усгүй байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!