ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

10 дугаар хорооллын дулааны шугамын шинэчлэл нэг аж ахуйн нэгжийн хариуцлагагүйгээс болж удааширчээ

Б.Манлай
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11г,д магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчлэх ажил энэ сарын 15-нд дуусна гэж УБЗАА-наас мэдээллээ.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр 10 дугаар хорооллын дулааны шугамыг шинэчлэх ажил 2024 оны долдугаар сарын 15-нд эхэлсэн ч тендерт шалгарсан зургаан аж ахуйн нэгжийн тав нь 70-100 хувийн гүйцэтгэлтэй ажлаа үргэлжлүүлж байгаа бол нэг аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байдлаас болж ажил удаашран, нэгдсэн хучилт хийх боломжгүй болжээ. Харин бусад аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй зөвшилцөн нэмэлт хүч гаргаж, дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийг гэрээнд заасан хугацаандаа буюу энэ сарын 15-нд дуусгахаар болжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү "Есдүгээр сарын 15-н гэхэд 11г,д магистраль буюу 10 дугаар хорооллын дулааны шугамын ухсан нүхээ булна. Үүний дараа Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газраас явган хүний болон авто замын тохижилтыг хийхээр болж байна. Уг нь дулааны шугамыг шинэчилсэн компаниуд тохижилтыг хийх ёстой.

Яам, тамгын газрынхан тендерт чадамжтай компаниуд шалгаруулж баймаар. Чадамжгүй компаниуд нь юм хийхгүй, материалын мөнгө хайгаад явж байна. Үүнээс болж иргэд хохирлыг үүрч, бухимдаж байна. Дулааны шугам шинэчлэлийн бүсийн иргэдийг хоёр сар халуун усгүй байлгалаа. Уучлал хүсье.

Нөгөө талаасаа шугамын шинэчлэлийг чанартай хийхийн тулд гүйцэтгэгч байгууллагыг хэт их шахаж болохгүй байна. Чанаргүй ажил хийчихвэл өвөл гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Шугамын шинэчлэлд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас хяналт тавина" гэж учирлав.

Дулааны шугам шинэчлэлийн ажил дуусангуут Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барих ажлыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газар гүйцэтгэх гэнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урт дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байна. Дээрх 11г,д магистраль шугам 1984 онд ашиглалтад оржээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.178.199] 2024/9/10
ЧАДАМЖЧТАЙ КОМПАНИ СОНГОХ ЧАДАМЧТАЙ ГЭЭД ЧАМАЙГ СОНГОСОНШД
0 | 1 Хариулах
зочин [202.131.230.90] 2024/9/10
Юун 2 сар вэ. 6 сарын 15-аас халуун ус хаасан
1 | 0 Хариулах
ch [192.82.66.91] 2024/9/10
Хамгийн гол буруутан нь Нийслэлийнхэн өөрсдөө шүү дээ, Өөрсдөө шалгаруулсан компанийн санхүүгийн болон хүний нөөц, техникийг нь судлахгүй цавчаагаа харж ажил өгчихдөг, эргээд тэд нарийгаа графикийн дагуу ажлууд нь хийгдэж байна уу гэдгийн өдөр бүр, цаг минутаар хянадагүй хаяж зунжин найрлаж наадамлаж цавчааны мөнгөө гударж ирчихээд одоо халаалт дулаан ирэхэд хэдхэн хоног үлдсэн байхад нөгөө хэд рүү гээ буруу өгөөд арьсаа хамгаалсан эргүү юм яриад байж байдаг. Хийж байгаа ажил нь нохойн баас цаашаа, хэдэн зэвтэй турба, хэдэн дутуу харлак түрхсэн чанаргүй бетон хайрцаг, гагнуур нь мэргэжлийн түвшинд гагнаж байгаа гэхэд хэлэхэд хэцүү, ажиллаж байгаа нь мэргэжлийн юм уу бүү мэд, удахгүй энэ хэдэн зэвтэй турба нь гагнаасаараа задарна, зэвтэй турба зэв нь дийлдэхээ болиод хэдэн жил иргэдийг хордоож байгаад удахгүй дахиад солино гэж баахан мөнгө цавчина, өвөл дулаан алдаж иргэд, байгууллагыг хөлдөөж өчнөөн хүний эд хөрөнгө, эрүүл мэндээр тоглоно, тэгээд ямар ч хариуцлага хүлээхгүй. Өдөр шөнөг
3 | 1 Хариулах
ch [192.82.66.91] 2024/9/10
Өдөр шөнөгүй хянаад, хийгдэж байгаа ажлыг 24/7 бичлэг хийж бичээд лайваар шууд дамжуулаад ажил жаахан л зогсоход хариуцлага тооцоод арга хэмжээ авч байсан бол одоо ингээд элий балай юм ярьж байхгүй шд, ХАМГИЙН ГОЛ БУРУУТАН НЬ ЭНЭ ТОМ ДУГАРААД БАЙГАА ЛАЛАР ӨӨРӨӨ ШД.
1 | 2 Хариулах
zochin [27.123.212.86] 2024/9/10
Materialiin mungu haigaad yavj bna gej hutshiin. Tendert shalgarsan company -daa sanhuujiltee ugduggvimu? Shalgarsan company-uud uursdiin munguur hiih chadamjtai baih yostoi yu
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.81] 2024/9/10
Баахан зэвтэй турбаа байна лээ.Анхнаас нь гайгүй юм хийж болдоггүй юмуу...Одоо бөөн зэвний асуудал болно
3 | 0 Хариулах
Зочин [202.131.228.188] 2024/9/10
Наад бүх ААН ууд чинь зунжингаа юу ч хийсэнгшүй 10 хорооллыхон бүгд л харлаа үзлээ. Болкон дээрээс өдөр болгон л харлаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.46] 2024/9/10
Нэг даргын суганы үс юм бишүү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/9/10
Ажил авсан компани л буруутай. Ажилыг нь өгсөн мөнгийг нь цавчсан бүдүүнүүд буруугүй юу тэ? Хяналт хаана байна?
4 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/10
НЭГД ЧАДВАРГҮЙ КОМПАНИУД ТЕНДЕР АВЧ БАЙНА. ҮҮНИЙ ШАЛТГААН НЬ 10% ЦАВЧААНЫ НӨХДҮҮД БАЙДАГТАЙ ХОЛБООТОЙ. ОРОХ ЁСТОЙ МӨНГИЙГ ХУЛГАЙЛЧИХААР АЖИЛ НЬ ЧАНАРГҮЙ ГАЦАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭ. ДЭЭР НЬ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ НӨХДҮҮД АЖИЛ АВЧИХСАН.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.66.91] 2024/9/10
Эргүү лалраа өдөр бүр хараад хянаад байж байхгүй юугаа балайраад хугацаа нь дуусахад хэдхэн хоног үлдэхэд элий балай юм яриад байж байдаг лалар вэ үхэж далд ор муу авилгалчин биздэ минь
4 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2024/9/10
Манай компаниуд чадамж муутай. Тогтмол ажилтан гэж бараг байхгүй. Ажичид нь чадахгүй дээрээ ажлаа хаяаад архидаад явчихна.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2024/9/10
үхсэн нохойн оцгор. төсвөөс хуваарилсан мөнгийг идчээд өчүүхэн үлдэгдэл дээр нь би чадначуудыг сонгосоны чинь гай. муусайн төсвийн шимэгчид
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.42] 2024/9/10
Хурдан дуусгалдаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2024/9/10
Нэг даргын суганы компани л байгаа ш дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.15] 2024/9/10
Юуны тулд төр гэж бгаа билээ. Задарсан компанид хуулийн хариуцлага хүлээлгээч. Ийм арчаагүй төртэй баймааргүй бна шүү.
1 | 0 Хариулах