Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал албан ёсоор эхэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал эхэллээ.

Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт өнөөдөр Сүхбаатарын талбайд угтаж авсан юм.

Австри Улсын Ерөнхийлөгчийн анх удаа Монгол Улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулна.

Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна.

Австри Улсын төрийн тэргүүнээр 2017 оноос хойш ажиллаж буй Александр Ван дер Беллен нь өдгөө 81 настай. Тэрбээр 2022 онд хоёр дахиа улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдсон. Австрийн Ногоон Намаас тус улсын Үндэсний зөвлөлийн гишүүн болсноор улс төрийн замналаа эхлүүлж байв.

ФОТО

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг