Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 30 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол Бөхийн өргөөнд боллоо.

Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, улсын харцага Г.Бадрах үзүүрлэсэн байна.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын харцага Х.Гантулга, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Б.Төмөрбаатар нар шалгарлаа.

Түрүү бөх долоон сая, үзүүрлэсэн бөх таван сая, шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр гурван сая, шөвгийн наймд шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал хүртсэн аж.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо