Өглөөний 05:30 цагаас эхлэн иргэдэд үйлчилж байгаа нийтийн тээврийн автобусны 20 чиглэл
Энэ сарын 1-нээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийг 07:00-16:00 болгосон. Уг зохицуулалттай уялдуулан 20 чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээ эхлэх цагийг урагшлуулжээ.
Тодруулбал Зунжин худалдааны төв, Архивын Ерөнхий Газар, Нисэх, Баянхошуу, Өлзийт хороолол, Найрамдал, Налайх, Зүүнсалаа, Шаргаморьт зэрэг 20 чиглэлийн автобус өглөөний 05:30 цагаас иргэдэд үйлчилж эхэлжээ.
Харин орой 22:30 цагт нийтийн тээврийн бүх чиглэлийн автобус буух хуваарьтайг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас тодотголоо.
Нийслэл хотод өдөрт 130 чиглэлд 1,100 гаруй автобус иргэдийг тээвэрлэдэг байна.
Шөнийн тээвэр:
- ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
- ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
- ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай чиглэлд өдөр бүр шөнийн автобус 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд 1,000 төгрөгөөр үйлчилж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
