Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

ӨМГӨӨЛӨГЧ: П.Батчулуун эмчийг нэн даруй суллах байх. УДШ алдааг залруулж шийдвэрлэлээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Анхан шатны шүүхээс 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн П.Батчулуун эмчийн хэргийг "Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэж үзэж Улсын Дээд Шүүх (УДШ)-ээс цагаатгалаа. 

Энэ талаар П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Б.Баяраа "УДШ-ийн шийдвэр гарч, П.Батчулуун эмчийг цагаатгах шийдвэрийг дөнгөж сая танилцууллаа.

Өмгөөлөгч нар болон УДШ-ийн шийдвэрийг үндэслэлтэй гаргасан гэх байр суурьтай байгаа.

Гол үндэслэл нь П.Батчулуун эмч нь ямар нэгэн байдлаар хувийн санаа сэдэл, зорилго агуулаагүй цэвэр ажил мэргэжлээ гүйцэтгэж байсан. Ийм учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн дүгнэлтийг УДШ-ээс өглөө. Одоо нэн даруй суллах байх.

Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр дээр буруутгасан байр сууриуд харагдсан.

Гэхдээ шүүхийн систем гэдэг нь өөрөө Анхан, Давж заалдах, Хяналтын гээд шат ахих бүрд илүү мэргэжлийн мэдлэг ур чадвар, туршлагатай, илүү олон хүний бүрэлдэхүүнтэйгээр дотоод хяналтын маягаар ажилладаг.

Эцсийн шийдвэрийг УДШ гаргадаг. Энэ хэрэг Монгол Улсад анх удаа гарсан кэйс учраас миний хувьд Анхан болон Давж заалдах шатны шүүхэд алдаа гарсан байх гэж бодож байна. Гэхдээ эцсийн бүлэгт УДШ алдааг залруулж шийдлээ” гэв.