Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Отгонбаяр: Энэ зун нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 321 мянган цэцэг суулгана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ зун нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321,000 орчим цэцэг суулгахаар төлөвлөж, өнгөрсөн долоо хоногт төв талбайг цэцэрлэгжүүлжээ.

Энэ тухай УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга (Ерөнхий дендорлогич) Н.Отгонбаяр “Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд нийтийн эзэмшлийн байршилд үндэсний хэв шинжийг агуулсан, гурван хэмжээст цэцэгт байгууламж хийж байна. Тус байгууламжуудад Мандарваа, Хун, Хилэн зэрэг цэцгүүдийг сонгосон.

Энэ онд нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321,000 орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн.

Иргэн бүр ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна” гэв. 

Нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилготой. Хийцлэлийн хувьд Мазаалай, Бөхөн, Үхэр тэрэг, Оньс, Эрхийн мэргэн, Тахь, Мөнгөн зэрэг сэдэвтэй цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байгааг дурдлаа.

Цэцгийн мандал байгуулах 20 байршил:

зураг