ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

58 дугаар сургуулиас Дамбадаржаа хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.

Энэ хүрээнд 58 дугаар бага сургуулиас Дамбадаржаа хүртэлх авто замыг зургаадугаар сарын 7-ны 01:00 цагаас хааж, зургаадугаар сарын 12-ны 06:00 цагт нээнэ. 

Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтыг хийх юм. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг