Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хасын Хүлэгүүд" Аваргуудын лигт БНХАУ, Ираны багуудтай нэг хэсэгт оржээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Аваргуудын Лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд түрүүлж, эрхээ авсан "Хасын Хүлэгүүд" баг энэ сарын 7-ноос 13-ныг дуустал Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Азийн Аваргуудын лигт өрсөлдөх юм.

Энэ тэмцээнд 9 улсын баг оролцоно. Тодруулбал БНХАУ, Япон, БНСУ, Филиппин, Ливан, Иран, АНЭУ, Монгол болон Тайванийн лигийн аваргууд оролцох аж.

Дээрх 9 баг гурван хэсэгт хуваагджээ. "Хасын Хүлэгүүд" "А" хэсэгт БНХАУ-ын "Жэцзян Лайонс", Ираны "Табиат" багтай өрсөлдөнө. Улмаар хэсгийн шатанд хамгийн тааруу амжилт үзүүлсэн 1 баг хасагдаад шөвгийн наймаас эхлүүлэн багууд хасагдах журмаар явсаар аваргаа тодруулах юм.

"Хасын Хүлэгүүд" багийн хувьд энэ сарын 7-нд "Лайонс"-той, 9-нд нь Ираны багтай хүч үзэхээр тов гарчээ.

Баг Эрхээ авсан өдөр Эрхээ авсан тэмцээн Өмнө нь оролцсон тоо
Жэцзян Лайонс (БНХАУ) 2025 оны 5 сарын 20 2024-2025 оны CBA лигийн аварга Анх удаа
Үцүномия Брекс (Япон) 2025 оны 5 сарын 27 2024-2025 оны B1 лигийн аварга Анх удаа
Чанвон Сайкерс (БНСУ) 2025 оны 5 сарын 17 2024-2025 оны KBL лигийн аварга Анх удаа
Мералко Болтс (Филиппин) 2025 оны 5 сарын 5 2024 оны PBA цомын аварга 1 (2018)
Аль-Рияди (Ливан) 2025 оны 5 сарын 17 2024-2025 оны FIBA West Asia лигийн аварга 11 (1998, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2016, 2017, 2018, 2019, 2024)
Табиат (Иран) 2025 оны 5 сарын 17  2024-2025 оны FIBA West Asia лигийн дэд аварга Анх удаа
Шабаб Аль-Ахли (АНЭУ) 2025 оны 5 сарын 26 Зохион байгуулагч 5 (2001, 2011, 2016, 2017, 2024)
Хасын Хүлэгүүд (Монгол) 2025 оны 5 сарын 30 2025 оны BCL Asia - East тэмцээний аварга Анх удаа
Таоюань Пилотс (Тайвань) 2025 оны 5 сарын 30 2025 оны BCL Asia - East тэмцээний дэд аварга Анх удаа