Нийтийн тээврийн автобусны төлбөрийн Umoney картыг CU сүлжээ дэлгүүрээс гадна Имарт, Номин сүлжээ дэлгүүрийн касс дээр цэнэглэдэг болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлжээ. Зарим үед CU сүлжээ дэлгүүрийн Umoney карт цэнэглэх пос машин ажиллахгүй байх тохиолдол гараад байгаа билээ.
Түүнчлэн гар утасны Hipay, Toki, Tapa, SocialPay аппликэйшнийг ашиглаж үлдэгдэл мөнгөө шалгах, картаа цэнэглэх боломжтой байна.
Мөн дараах 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск ажиллаж байгаа аж.
Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс том хүн 1,000 төгрөг төлж нийтийн тээврийн автобусаар зорчдог болоод буй. Ингэхдээ нэг удаа 1,000 төгрөг төлсөн бол буух бүрдээ Umoney картаа уншуулж тухайн өдөртөө гурван удаа үнэгүй дамжин суух боломжтой болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!