ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/17-НД НИЙТЛЭГДСЭН
НӨАТ: Бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч 471 азтан 60-500 мянган төгрөгийн эзэн болов
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 50,899,622 ширхэг баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 45,844
- 4 орон таарсан /40,000-100,000/: 4,518
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 471
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 49
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: гурав
- 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Сугалааны тохирлын дугаар: 16084602
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
