"Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгасантай холбоотой гомдол маш их ирж байна"
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
Энэ үеэр гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг ярилаа.
Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалтын 2025 оны гүйцэтгэл 3.7 тэрбум ам.доллар гэж харагдаж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын гадагш чиглэх урсгал өсөж байгаа юм.
Тодруулбал Оюутолгойн 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон боловч буцаад 1.5 тэрбум ам.доллар гарчхаж байна гэсэн үг.
Тэгэхээр эдийн засгийг тэтгэх тэлэх, Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт онцгой чухал. Иймд гадаадын хөрөнгө оруулалтад тулгарч байгаа саад тотгорыг арилгах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж байна" гэлээ.
Хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй хүндрэлтэй асуудал:
- Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, гомдлыг шийдвэрлэх механизм сул
- Хөрөнгө оруулагчийг хамгаалах баталгааг хангах зохицуулалт
- Төрийн байгууллагуудын чиг үүрэг тодорхойгүй. Давхардсан хяналт шалгалт
- Хөрөнгө оруулалтыг хязгаарласан, хориглосон зохицуулалт
- Шүүхийн процесс, шийдвэр гүйцэтгэл удаан
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
