Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Польшийн найруулагч Путиний дүрийг хиймэл оюунаар бүтээсэн киногоо Каннын наадамд үзүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Францын Канн хотод үргэлжилж буй олон улсын кино наадмын үеэр Польшийн найруулагч Патрик Вега нэгэн сонирхолтой уран бүтээл толилуулжээ.

Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний намтраар бүтээсэн кинондоо гол дүрийг хиймэл оюуны технологи ашиглан амилуулсан байна.

“Дарангуйлагчийг яг адилхан бүтээхэд бидэнд жүжигчин биш Путин хэрэгтэй байсан. Би Путинтэй холбогдоод санал тавихад тэр зөвшөөрсөн юм… Гэхдээ энэ бол наргиан шүү” гэж Вега ярьжээ.

Польшид хэд хэдэн хит уран бүтээл туурвиж байсан 47 настай Вега гол дүрийн царайг бүтээхдээ хиймэл оюуны “deepfake” аргыг ашигласан байна.

“Путин” нэртэй түүний кино есдүгээр сард нээгдэх ба одоогоор дэлхийн 50 орчим улс худалдаж авах гэрээ байгуулаад байгаа гэнэ.

Кинонд Путиний 10 наснаас хойших бүх амьдралыг үзүүлжээ.

Төгсгөлд нь гол дүр нас бардаг юм байна.

Украины дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сард ийм кино бүтээх санаа толгойд нь орж ирснийг Вега ярьжээ.

“Би эхлээд Оросын мафийн тухай кино хийх гэж байсан. Дараа нь би ерөөсөө хамгийн том дээрэмчний тухай кино бүтээхээр шийдсэн” гэж тэр ярьсан байна.

“Ийм кино бүтээсэндээ айхгүй байна уу?” гэсэн асуултад Вега “Харин Путин надаас айх ёстой” гэж хариулжээ.

Эх сурвалж: AFP