Арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
2025 оны 12 дугаар сарын 12-22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 12-нд говийн аймгуудын ихэнх нутгаар,
- 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- 17-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор,
- 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 20-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
Ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
- 17-нд Алтайн уулархаг нутгаар,
- 18-нд нутгийн зарим газраар,
- 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 17-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -11...-16 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө 0...-5 градус,
- бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.
- 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 18-нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7 -12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 17-ныг хүртэл өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 19-нөөс өдөртөө хүйтний эрч нэмж чангарна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!