Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хоёр талын хариуцлага, засаж сайжруулах зүйлийн талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өглөө.
"Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Оюу толгой компанийн ТУЗ-ийн есөн гишүүн маань хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхлоос гадна компанийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Зардлын хэтрэлттэй холбоотой асуудлаар тайлбар өгье.
Компани өөрөө өөртөө шүүмжлэлтэй ханддаг байх ёстой, шүүмжлэлийг сонсдог, сайжруулах шаардлагатай. Төгс төгөлдөр компани гэж байхгүй. Бид энд суугаад Оюу толгойн хөрөнгө оруулагч талын бүх зүйлийг буруутгахад хэтэрхий амархан байна. Нөгөө талаасаа хоёр зүйлд анхаарах ёстой, үүнийг хангалттай ярихгүй байна.
Нэгт төрийг төлөөлж байгаа хувьцаа эзэмшигч Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Монгол компанийн чадавхыг асуудлыг хальт дурдаад өнгөрсөн. Буруугаа өөр хэн нэгэн рүү чихэж байгаа зүйл биш. Оюу толгой сайжраад явах ёстой. Зардлын хяналт дээр нөлөө үзүүлэх хэмжээний хяналт хийхэд тодорхой хэмжээнд өндөр чадавхтай байх ёстой.
Зардал хэтэрсэн асуудал дээр жижиг тогоо шанаганы зүйл ярихаас илүүтэй том бүтээн байгуулалт, эхнээс нөлөөлөх боломжтой үед нь зөв санаа оноо гаргах ёстой.
Цаг нь тулсан, ТУЗ-ийн хурлын өмнөх өдөр үүнийгээ зас гэдэг зүйл яривал үр дүнд хүрдэггүй. Тэгэхээр нэг талаасаа ул суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн түвшинд туслалцаагаа аваад шийдвэр гарах мөч бус дүр зураг гарч эхлэх үед нөлөө үзүүлэх шаардлагатай.
Хоёрт засаглалтай холбоотой хүндрэлүүд байдаг. Хэрэв менежментийн гэрээ таалагдахгүй байвал суугаад шинэчилье, асуудалгүй гэж хоёр жилийн өмнө шахуу ярьж эхэлсэн шиг санагдаж байна. Хөрөнгө оруулагч тал уулзаад юмаа засъя гэхээр хэн хариуцаж байгаа нь ерөөсөө ойлгомжгүй. ТУЗ-ийн гишүүд нь хувь нийлүүлэгчдийн асуудал гэдэг.
Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Монгол, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд замхраад алга болчихдог. Би олон удаа захиа бичиж байсан, эзэнгүй болчихдог. Энэ бол сайжруулах ёстой асуудлын нэг болов уу.
ТУЗ-ийн олон шийдвэр гардаг. Сүүлийн үед тэр тоо илүү нэмэгдэж эхэлсэн. Тэр нь бидний суурь ойлголт зарчмууд хоорондоо нийлэхгүй байна. Бидний дунд асуудал байна, гэхдээ үеийн үед ийм байгаагүй. Оюу толгойн ТУЗ-өөс 358 шийдвэр гарсны 318 нь 100 хувийн саналаар гарч байсан.
Менежментийг дутагдалтай хэрэгжүүлсэн гэдэгтэй Рио Тинто огт санал нийлж байгаагүй. Зайлшгүй, таамаглаагүй хүчин зүйлс, зах зээлийн нөхцөл байдлаас улбаалан тооцоололд өөрчлөлт орсон.
Маргааныг сунжруулахаас зайлсхийж, урт хугацааны түнштэйгээ ойлголцохыг илүүд үзэн тохиролцоонд хүрэх замыг сонгож ирсэн. ТЭЗҮ бол хөдөлшгүй зүйл биш харин үргэлж хөдөлдөг, ирээдүйн төсөөлөл таамаглал юм. Засгийн газрын журмын дагуу 5 жил тутам шинэчилж хүргүүлдэг байгаа.
Бид өнгөрсөн хугацаанд дэлхийд хамгийн аюулгүй, бүтээмжтэй уурхайг бүтээн байгуулахад анхаарч ирсэн. Оюу толгой уурхай бүтээн байгуулалтын үед зардал өндөр байсан ч одоо хамгийн бага зардалтай уурхайнуудын нэг байх болно. Бид одоо л буюу 2025 оноос эерэг мөнгөн урсгалтай, борлуулалтын орлого нь зардлаа нөхөх хэмжээнд хүрч байна.
Хөрөнгө оруулагч бүтээн байгуулалтыг барьж байгуулахад төвлөрч, тасралтгүй санхүүжүүлсээр зэсийн эрэлттэй энэ үед олон арван жилээр тогтвортой үйлдвэрлэл явуулах чадамжтай сайн цогцолбор уурхайг байгуулж чадсан. Тухайлбал:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!