Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Оюу толгой компани 2010-2024 он хүртэл нийт зарцуулсан мөнгөн дүнгийн хэмжээ нь 32 тэрбум ам.доллар.
Үүнээс:
Үүнд 13.7 их наяд төгрөгийн татвар, 1000-аад аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан төлбөр, цалин зэрэг багтана. Оюу толгойн дотоодын худалдан авалт 70-80 хувьтай буюу өндөр байдаг. Иймд энэ 32 тэрбум ам.доллар манай эдийн засагт ороод шингээд явж байгаа юм шүү" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр энэ мөнгө хаанаас санхүүжсэн мөн борлуулалтын орлого хэр их байсан талаар гишүүдийн асуултад "32 тэрбум ам.доллар нь гурван эх үүсвэрээс бүрдсэн.
Оюу толгой 2013 оноос олборлолт хийж, орлого олж эхэлсэн. Чөлөөт мөнгөн урсгал бага багаар хийж эхэлсэн. Нийт борлуулалтын орлогоор 2010-2024 оны эцэс гэхэд 16.3 тэрбум ам.долларыг олсон. Үүнийг бүтээн байгуулалт, урсгал зардалдаа ашиглаад явсан.
Өөрийн хөрөнгө буюу хувьцаа хэлбэрээр 4.1 тэрбум ам.долларыг босгосон.
Зээлийн санхүүжилтээр 11.6 тэрбум ам.долларыг босгосон. 18.8 тэрбум ам.долларын зээлийн тухайд$3.9 тэрбум нь 15 банкны зээлийн багц,$1.6 тэрбум нь Рио Тинтогоос өгсөн зээл, урьдчилгаа төлбөр $1.9 тэрбум юм" гэв.
Оюу толгой компани өнгөрсөн хугацаанд дэлхийд хамгийн аюулгүй, бүтээмжтэй уурхайг бүтээн байгуулахад анхаарч ирсэн. Оюу толгой уурхай бүтээн байгуулалтын үед зардал өндөр байсан ч одоо хамгийн бага зардалтай уурхайнуудын нэг байх болно гэдгээ онцлоод байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!