Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Илүү их уншъя” уриатай төв талбай дахь номын баяр

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Илүү их уншъя” уриатай номын баяр төв талбайд өнөөдөр эхэллээ. Номын баяр хоёр өдөр үргэлжилнэ.

35 дахь удаагийн номын баярын нэг онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах юм байна. 

Оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах, хямдралтай үнээр ном авах зэрэг олон боломж нээлттэй байгааг зохион байгуулагчид онцлов.

ҮСХ-ноос мэдээлснээр жил бүр тус арга хэмжээнд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог бөгөөд энэ жил 60 гаруй шинэ оролцогч нэмэгджээ. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг үзэж сонирхохоор дунджаар 250 мянган хүн зорин ирдэг байна.

Номын баяраас хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг