Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Барилга Хот Байгуулалтын Яамнаас мэдээлснээр “Шинэ Хархорум” хотын инженер геологийн нарийвчилсан судалгаа, М1:2000 масштабтай байр зүйн зураг зохиох ажлуудыг эхлүүлж, хээрийн судалгааны ажил дуусжээ.

Одоо  суурин боловсруулалтыг хийж байгаа аж. “Хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгааны ажлын тендер сонгон шалгаруулалтыг явуулж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Энэ онд хэрэгжүүлэх археологийн хайгуул, судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, инженерийн дэд бүтцийн эх үүсвэр тодорхойлох ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлуудын зургийн даалгаврыг боловсруулж, тендер сонгон шалгаруулалтыг явуулахаар бэлтгэж эхэлжээ.

“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, 54 улсын нийт 428 багаас хүсэлт ирүүлжээ.

Оролцогчдын бүтээлүүдээр 2024 оны долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-ний хооронд Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргаж, олон нийтээс санал авах юм байна.

Хийгдэх ажлууд:

  • Инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг эцэслэн батлуулж, төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэх;
  • “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулахад шаардлагатай тооцоо, судалгааг гаргаж, хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлүүлэх асуудлыг Засгийн газарт танилцуулах;
  • Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын явцыг цаг тухай бүр танилцуулах;
  • 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зураг төслийн ажлын тендерийг холбогдох хуулийн дагуу шуурхай зохион байгуулах.
  • Эхний ээлжийн инженер геологийн судалгаа, байр зүйн зургийн ажлыг эцэслэн дуусгаж, захиалагчийн дүгнэлтийг гаргах ажлууд хийгдэх юм байна.