Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын даргаар Д.Амгаланг томилов

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын/НЗДТГ/ даргаар Д.Амгаланг томилжээ.

Д.Амгалан нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2022 онд магистрын зэрэг хамгаалсан. Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийг Төрийн захиргааны менежментээр төгссөн байна.

Түүний ажлын туршлагаас:

  • 2005-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд дадлагажигч багш
  • 2006-2008 онд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт Хууль, эрх зүйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
  • 2008-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 2013-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтэс, төв, тасгийн дарга
  • 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
  • 2019-2022 онд Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
  • 2021-2023 онд Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга, Захиргаа удирдлагын газрын дарга
  • 2023 оноос Нийслэлийн ЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилогджээ.

Өмнө нь нийслэлийн ЗДТГ-ын даргаар П.Хадбаатар ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа