Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Урьдчилж сонгуулийн сурталчилгаа хийж байгаа асуудалд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас авна"

Б.Манлай
2024 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-нд эхэлнэ. Гэвч хуулийн хугацаанаас өмнө урьдчилж сурталчилгаа хийж байна гэх асуудлыг хэрхэн шийдэх талаар СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хуулийн хугацаанаас өмнө урьдчилж сонгуулийн сурталчилгаа хийхгүй байх талаар мэдэгдэл гаргаад байгаа.

Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд эрх бүхий есөн байгууллага зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулдаг.

СЕХ зөрчил шалгах эрхгүй ч урьдчилж сонгуулийн сурталчилгаа хийж байгаа зөрчил гарахаас сэргийлж ажиллана.

Зөрчил шалгадаг байгууллагуудад зургаан сараас хойш тогтмол мэдээлэл өгч ажиллах хүсэлтийг ЦЕГ-т өгөхөөр төлөвлөж байна" гэв.

Өөрөөр хэлбэл урьдчилж сонгуулийн сурталчилгаа хийж байгаа талаарх гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй эсэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас авах юм байна