Барилга бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотой олон хүн зуслангийн болон амины орон сууцаа сайжруулах, аливаа бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа байх. Барилгын салбарын хувьд энгийн хүмүүст шууд худалдан авалт хийхэд зориулсан онлайн платформ байдаггүй учир амины орон сууцаа барих гэж байгаа, гэртээ засвар хийх гэж байгаа гээд хэрэгцээ шаардлага нь үүссэн хэн бүхэнд хүндрэл учирдаг билээ.
Тэгвэл энэ зун барилга, бүтээн байгуулалтын ажил хийх гэж байгаа хэн бүхэнд бетон зуурмагаа гар утсаараа худалдаж авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Аливаа бүтээц, барилга байгууламжийн ажилд эрс тэс уур амьсгалтай манайх шиг улсад голлон бетон ашигладаг. Учир нь бетон нь хүйтэн, халуун цаг уурт тэсвэртэй бөгөөд гал, усны эрсдэлийг тодорхой хэмжээнд хааж өгдөг байна. Мөн эдэлгээний хувьд хамгийн удаан тогтвортой байдлаа хадгалж чаддаг бөгөөд удаан эдэлгээтэй зүйл хийх гэж байгаа нөхцөлд бетон ашиглах нь хамгийн тохиромжтой байдаг.
Томоохон бүтээн байгуулалт хийх гэж буй байгууллагууд бетоноо гэрээт байгууллагаасаа төслийнхөө хэрэгцээ шаардлагад тулгуурлан худалдан авч, хүргүүлэх бүрэн боломжтой байдаг бол хувь хүн, энгийн иргэдийн хувьд уг боломж хязгаарлагдмал байдаг ажээ. Тиймээс ахуйн хэрэглээнд бетон ашиглах гэж байгаа хүмүүс өөрөө зуурах нь элбэг байдаг.
Тэр дундаа бетоны хувьд М100-М1000 хүртэлх маркаас аль нь өөрт тохирохыг сайн мэдэхгүй байх, аль бүтээц дээрээ бетоныг түлхүү ашиглах, хэрхэн бат бэхийг нь авхуулах зэрэг цогц мэдээлэл байдаггүй учир хүндрэл учирдаг шүү дээ.
Бетон нь ахуйн орчинд шат довжооноос авхуулаад хана, багана, дээвэр, зоорь, граш гээд хаана ч ашиглагдах боломжтой бөгөөд хашааны суурь, явган хүний зам, сагсны талбай гээд бат бэх эдэлгээтэй байх шаардлагатай бүхий л бүтээцэд ашиглагддаг юм.
Тэгвэл одоо энэ бүх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас нь авч, өөрийн бүтээн байгуулалтын аль хэсэгт ямар бетон ашиглавал илүү тохирох, мөн хэрхэн стандартын дагуу бетоноо арчлах талаар бүрэн мэдээлэл аван, хүссэн байршилдаа хүргүүлэх боломж хэн бүхний өмнө нь нээлттэй болжээ.
Мөн та 24 цагийн алинд ч захиалга хийх боломжтой бөгөөд өөрийн хүлээж авахад тохиромжтой өдрөө сонгон хүргэлтээ авах аж.
Бетон нь бүтээц хийх үед шингэн чанартай байдаг бөгөөд түүнийг хүргэхийн тулд зориулалтын миксер машинд тээвэрлэж, стандартыг нь алдуулалгүй хүргэх шаардлагатай байдаг. Тийм учир бетон хүргэх үйл явцад тодорхой хугацаа шаардах бөгөөд таны хэрэгцээ шаардлагаас хамааран хүргэлт хийгдэх хугацаа өөрчлөгдөх боломжтой аж.
Та Stora.mn вебсайт болон аппликейшнээр дамжуулан захиалга хийх боломжтой бөгөөд бетоны тухай цогц мэдээллийг Premium Building Materials хаягаар дамжуулан авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!