ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб улсад анх удаа усны хувцасны загварын шоу зохион байгуулагдсан нь “түүхэн” үйл явдалд тооцогдож байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Исламын шашны хатуу дэглэмтэй Саудын Араб улсад өчигдөр буюу  Баасан гарагт анх удаагаа усны хувцасны загварын шоу зохион байгуулагджээ.

Ердөө арав хүрэхгүй жилийн өмнө эмэгтэйчүүдэд бүх биеэ халхалсан хувцас өмсөхийг шаарддаг байсан тус улсад энэ нь “түүхэн” үйл явдал юм.

Мороккогийн загвар зохион бүтээгч Ясмина Канзалын бүтээлүүдийг Улаан тэнгисийн эргийн “Regis Red Sea Resort” амралтын газрын усан санд үзүүлжээ.

“Энэ улс маш хуучинсаг газар гэдэг нь үнэн, гэхдээ бид Арабын ертөнцийг төлөөлөх гоёмсог усны хувцаснуудыг үзүүлэхийг хичээлээ. Бид энд ирэхдээ л энэ бол Саудын Арабын хувьд түүхэн үйл явдал гэдгийг ойлгосон. Учир нь анх удаа ийм арга хэмжээ зохион байгуулагдаж байна” гэж Канзал ярьсан байна.

зураг
 

2017 онд Саудын Арабын хааны нэгдүгээр угсаа залгамжлагч болсон хунтайж Мухаммед нийгмээ шинэчлэх олон ажлыг эхлүүлээд байгаа.

Тус улс нь Исламын шашны хамгийн хатуу номлолуудын нэг Ваххабизмийг дагасаар ирсэн уламжлалтай.

Мухаммедын шинэчлэлийн үр дүнд кино театруудыг дахин нээж, эмэгтэйчүүд автомашин жолоодож, эрчүүдтэй хамт олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцдог болсон.

зураг
 

Хунтайж бас газрын тосноос хараат эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгаа. Аялал жуулчлал, хувцас загварын салбарыг хөгжүүлэх зорилт үүнд нь багтаж байна.

2022 онд Саудын Арабын хувцас загварын салбарын эргэлтийн хэмжээ $12.5 тэрбумд хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 1.4 хувь болж байжээ. Энэ салбарт одоо 230,000 хүн ажилладаг юм байна.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
mongol emegtei gedeg ariun bh estoi [103.168.34.151] 2024/5/20
emegtei hun gedeg usee zadgalj yvah hurtel horiotoi shuu dee.hamag buyan zaya ni asgarsaar bh bolno.bas mur bolon uvdug guya il haruulna gedeg bj bolomgui asuudak shuu.nudnii hor gedeg mash ayultai.ylanguya mongol busgui hun tsever ichimtgii es zanshil shashin nomoo deedleh estoi
3 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/5/20
МЭДРЭЛ ЛАЛЫН ЛАЛАР
0 | 0 Хариулах
😍 [202.126.90.158] 2024/5/18
Hyatadig hun bish gej uzdeg ih zuv gazar,
0 | 2 Хариулах
Зочин [202.179.18.1] 2024/5/18
20 jiliin daraa shorttoi yavah bolloo
0 | 1 Хариулах
😅 [66.181.188.199] 2024/5/18
hujaanuudig hund tootsdoggui gazardaa
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.123] 2024/5/18
Араб хүүхэнүүд нүд хөмсөг болсон царайлаг.....матармаа загварын буджаргалаас дээр юмаа....хамар хэд хэд засвартай төрөлх хамар нь нүх нь хойшоо татаад хоншоор нь балин хамарын мөгөөрс мултарсан хамартай толгойны хэлбэр өнхөрүүш байсан дунд үёдээ өндөгөн толгойт болоод одоо толгойгоо бёнцын хаалганд хавчуулсан юм шиг хавтан эрүү машины хамар дээр гаж sex хийдэг гар хангалга
0 | 4 Хариулах
Зочин [37.33.164.199] 2024/5/18
Эмэгтэй хүн адилхан хүн биз дээ? Бүгд эмэгтэй хүнээс л төрдөг биз дээ? Тэр халуунд хар нөмрөг өмсөөд хэдэн өдөр амьдраад үз дээ
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.34] 2024/5/18
Араб эмэгтэйчүүдээ араб соёл уламжлалаар нь хувцаслахгүй бол барууныг дууриагаад араб соёл уламжлалаа алдана гэсэн хатуу бодлоготой байдаг байхөө. Араб эрчүүд ч гэсэн араб хувцастайгаа байгаа биз дээ.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.34] 2024/5/18
Баялагтаа эзэн хүмүүс сайхан амьдрах юм даа.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.91.144] 2024/5/18
Харааж зүхээд байдаг барууны хөрөнгө оруулалт хууль эрхзүйг мөрдсөний хүчинд л өдий зэрэгтэй болсон доо.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.156] 2024/5/20
Юм л бол баруун гэж мэдрэлтэхээ боль. Арабууд та нар шиг оркууд биш, Арабууд эв нэгдэлтэй эх оронч эх орноо хөгжүүлэх чин хүсэлтэй хүмүүс учраас Араб улс хөгжсөн юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.35] 2024/5/18
Соёл уламжлал, түүх, ёс заншил, үндэсний аюулгүй байдал, үндэсний дархлаа, бусдаас ондоошил нь яах болж байна?
1 | 5 Хариулах
Зочин [59.153.113.168] 2024/5/18
Үндэсний дархлаа ондоошил гэхээр хүний эрхээс дээгүүр байж болохгүй л дээ тэрнээс соёлын элементүүд хаана ч бнашд монголд бол бөх уртын дуу хөөрөг цагаан илээ бол ондоошил мөн тэрнээс балчир хүүхдүүдээ морь унуулж алаад байвал, эмэгтэйчүүдийг гадны хүнтэй сууж болохгүй гээд гудамжинд зодоод бвал наадах чинь ондоошил биш л дээ
4 | 1 Хариулах
Зочин [59.153.113.168] 2024/5/18
Бин салманын өнгөн дээр энэ улс өөрчлөгдөж байгаа. Ялангуяа нэг сэтгүүлчийг тамлаж алсан шуугианы дараа барууны шүүмжлэлд өртөөд эмэгтэйчүүд машин жолооддог болж эхлээд иймэрхүү өөрчлөлтүүд их хийгдэж байна
5 | 1 Хариулах
иргэн [103.11.192.133] 2024/5/18
1960 aad onii Iran bolon Afhanstand iimerhyy reform hychtei yavagdaj hogjiliin zamdaa baisan bolovch Islamiin het yzel davamgailsanaar onoodoriin baidald irsen bilee.ene oron aene zamaasaa byy butsaasai
10 | 1 Хариулах
Зочин [210.217.57.227] 2024/5/18
Олон шалтгаан байгаа боловч Паллив болон түүний нөхөд дээгүүрээ тосний мөнгөө хувааж аваад ард түмэн амьдрал доройтож хувьсгал хийсэн
1 | 0 Хариулах