Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Homay" дуугаараа нэрд гарсан "Ay Yola"-гийнханд Бүгд Найрамдах Саха Улсын Ерөнхийлөгч нь Монголд урласан хэл хуур бэлэглэжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Бүгд найрамдах Саха (Якут) Улсын Ерөнхийлөгч Айсен Николаев сүүлийн үед нэрд гараад буй Башкир хамтлаг болох Ай Йола (Ay Yola)-г хүлээн авч уулзах үеэрээ хэл хуур бэлэглэжээ.

Уг хэл хуурыг Монголд амьдран суудаг дархан Уран Иннокентий урласан байна. Тэрбээр гэр бүлийнхээ тав дахь үеийн дархан бөгөөд Монголын язгуур урлагийн дуучдын хэл хуурыг урладаг юм.

Хэл хуур нь монголчууд төдийгүй Алтай язгуурын үнэт өв, Тэнгэр Газар, Хүн Байгалийн хүйн холбоог хөг аялгуугаараа сүлэлдүүлж өгдөг, талын нүүдэлчдийн зэмсэг билээ. Өдгөө хэл ус ондоо боловч язгуур нэг гэдгийг түүх соёл, хөгжим, зэмсгүүд харуулж буй. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/watch/?v=693629486603730