Уншиж байна ...

Жүдогийн ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнтэй ТАНИЛЦ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 13-наас 19-нийг дуустал Унгарын Будапешт хотод болох юм.

Энэ удаагийн ДАШТ-д 93 улсын 565 жүдоч (эрэгтэй 299, эмэгтэй 266) өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. 

Зохион байгуулагч орон Унгараас 21 тамирчин хүч үзэх бол Япон, Бразил, Монгол, Узбекистан тус бүр 18, Итали, Герман, Франц, БНСУ-ын баг тус бүр 17 хүний бүрэлдэхүүнтэй оролцох аж.

Одоогоор дэлхийн чансааг тэргүүлж буй 14 тамирчнаас 11 энэ удаагийн тэмцээнд тэргүүллээ хадгалах зорилгоор ирнэ. 

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн чансааг өнгөлж буй Францын Кларисс Агбеньену 2028 оны олимпоос өмнө хоёр дахь хүүхдээ гаргах төлөвлөгөөтэй байгаа тул спортоосоо түр хөндийрсөн. Тиймээс энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж байгаагаа зарласан билээ.

Монголын багийн бүрэлдэхүүн

 

ЭРЭГТЭЙ

  • 60 кг: Э.Ариунболд, К.Ёлк,
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр,
  • 81 кг: О.Шинэбаяр, 
  • -100 кг: Б.Хүдэрчулуун,
  • +100 кг: Б.Гончигсүрэн.

Эмэгтэй

  • 48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь,
  • 52 кг: Л.Сосорбарам,
  • 57 кг: Т.Ариунзаяа,
  • 63 кг: Л.Энхрийлэн, Б.Ганхайч,
  • 70 кг: Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ,
  • +78 кг: А.Адъяасүрэн.