Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Бага хурлын гишүүн Их эвслийн Засгийн газар байгуулах шаардлага, хүсэлтийг намын удирдлагууддаа гаргав

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, Бага хурлаа ирэх Даваа гарагт хуралдуулахаар тогтсон.

Үүнтэй холбогдуулан Бага хурлын гишүүн С.Нэргүй Их эвлийн Засгийн газар байгуулах тухай шаардлага, хүсэлтийг намыг ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт гаргажээ.

Уг шаардлага, хүсэлтэд ирэх Даваа гарагт болох Бага хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд эвслийн Засгийн газар байгуулах тухай саналыг оруулж, хэлэлцүүлэхийг тусгасан байна.

Мөн шинээр үүсгэн байгуулагдах Засгийн газрыг Үндэсний их зөвшилцлийн Засгийн газар гэж нэрлэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай хамтарч ажиллах зэрэг шаардлагыг тусгасан байна.

Өмнөх Бага хурлаар 303 гишүүний саналаар асуудлыг шийдсэн бол эсрэг буюу хамтарсан Засгийн газар байх нь зөв гэдэг санал өгсөн 113 гишүүн байсан аж. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав