Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 5,565 болжээ.
Үүнээс 4,100 нь бүрэн эдгэрчээ. Одоогоор 852 өвчтөн гэрээр, 611 нь эмнэлэгт эмчлүүлж байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээлэв.
10,000 хүн амд ногдох өвчлөл Дундговь аймагт 37.9 байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр дүн болж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!