Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрийн намуудын ОРЛОГО, ХӨРӨНГӨ, ТАТВАР болон НДШ-ийн ӨР ТӨЛБӨР

ikon.mn
2025 оны 6 сарын 6
ikon.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос 2025-06-05 өдөр “Улс төрийн намын 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлан”-г эмхэтгэн гаргажээ. Энэхүү тайланд улс төрийн намуудын хөрөнгө, орлого, зарлага, өр төлбөр зэрэг мэдээллийг нам тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулсан байна. Уг тайлангийн өр төлбөр хэсэгт нэгэн сонирхолтой үзүүлэлт байгаа нь татвар, НДШ-ийн өр төлбөр байв. Ингээд улс төрийн намууд 2024-12-31 байдлаар хэдэн төгрөгийн татвар болон НДШ-ийн өртэйг сонирхоцгооё. 

Нийт 28 нам санхүүгийн тайлангаа ирүүлснээс Монгол ардын нам 993 сая төгрөгийн, Ардчилсан нам 438 сая төгрөгийн, ИЗНН 6.3 сая төгрөгийн, ХҮН нам 3.3 сая төгрөгийн, Шинэ нам 3.4 сая төгрөгийн татвар болон НДШ-ийн өр төлбөртэй гэж мэдүүлжээ. 

Улс төрийн намуудын өр төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа.

зураг
 

Тайлангийн бусад сонирхол татсан мэдээллүүдтэй товч танилцаарай.

Намуудын хөрөнгө

Санхүүгийн тайлан ирүүлсэн 28 намуудын 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаарх санхүүгийн нэгтгэсэн тайлангаас харахад нийт 34,161,989,193 төгрөгийн 11 төрлийн хөрөнгө бүртгэгдсэн байна.

Нийт намуудыг хөрөнгийг авч үзвэл 96% МАН, 4% нь бусад 27 намд ногдож байна. 
зураг
 

Улс төрийн намуудын хөрөнгийн дэлгэрэнгүй задаргаа.

зураг
 

Намуудын орлого

зураг
 
зураг
 

 Улс төрийн намуудын орлогын дэлгэрэнгүй задаргаа

зураг
 

Намуудын зардал

зураг