Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Уулзвар замд урсгал сөрсөн жолоочийг ₮50 мянгаар торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Зургийг олон нийтийн цахим сүлжээнээс авав

Өчигдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр “Шуурхай мэдээ” цахим хаягт "Иргэний пост: Зөөз амар2 энэ улсад замын хөдөлгөөний дүрэм байгаад яахын Нэг бол бүгдээрээ дүрэмгүй амьдарцгаая" гэсэн утга бүхий мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.

Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж энэ сарын 5-ны өдөр 18 цаг 35 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Өлзий төвийн уулзвар замд lexus hs250 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн үйлдэлд Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дэх хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгож, 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ.

Иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдадаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс уриаллаа.

зураг