Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

НОБГ: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хогийн цэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
НОБГ

Баянгол дүүрэг 20 дугаар хороонд автобусны буудлын хажууд хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлага 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 14:08 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход төмрийн хогийн цэгт машин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Гал түймэр унтраах, аврах 10, 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн гарсан гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас мэдээлэв.