Цаг уур, орчны шинжилгээний газраас аймгуудын ирэх таван өдрийн буюу зургаадугаар сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа.
Зургаадугаар 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр, 9-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 8-нд тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. Зургаадугаар 8,9-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!