Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 8-11-н хүртэл хэсэгчлэн хааж шинэчилнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчлэхээр болжээ. 

Тодруулбал 2025 оны зургаадугаар сарын 8-ны 22:00 цагаас зургаадугаар сарын 11 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм байна. 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.