22:52 2024/05/19
Эмэгтэйчүүдийн 48 кг жингийн медальтнууд:
22:42 2024/05/19
Монголоос ДАШТ-д анх 2009 онд Х.Цагаанбаатар, 2013 онд М.Уранцэцэг, 2014 онд Г.Болдбаатар, 2017 онд Д.Сумъяа, 2022 онд Ц.Цогтбаатар нар түрүүлж байлаа. Харин зургаа дахь алтан медалийг Б.Баасанхүү зүүж буй юм.
22:32 2024/05/19
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Бавуудоржийн Баасанхүү Италийн Ассунто Скуттог вазари үнэлгээгээр ялснаар ДАШТ-ий алтан медаль хүртлээ. Ингэснээр жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын зургаа дахь алтан медальтан төрлөө.
19:56 2024/05/19
Жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр нээлтээ хийсэн билээ. Энэ удаагийн ДАШТ-д 107 орны 658 жүдоч өрсөлдөж буй юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60 кг жинд манай таван жүдоч хүч сорилоо.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Цогт-Очир эхний даваанд Кубын Жонатан Шаронд, Э.Ариунболд Азербайжаны Туран Баймаровт дийлдсэн.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам эхний даваанд Испанийн Торо Солерт ялагдаж, тэмцээнээ өндөрлөжээ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг Хонконгийн Ка Ли Вон, Сербийн Милича Николич, Гуатемалагийн Жаклин Солис нарыг дараалан ялаад хэсгийн аваргын төлөө Шведийн Тара Бабулфатад дийлджээ. Улмаар дагах барилдаанд Туркийн Тугче Бедерт хожигдсон аж.
Тэгвэл "D" хэсгийг тэргүүлж барилдсан Б.Баасанхүү эхний тойрогт хийлээд АНУ-ын Мария Лаборде, Израилийн Шира Ришони, Португалын Катрина Кошта нарыг ялснаар хэсгийн аварга болсон юм.
Тэрбээр хагас шигшээд Казахстаны Абиба Абужакиноваг цэвэр ялснаар мөнгөн медалийн болзол хангалаа. Алтан медалийн төлөө ДАШТ-ий хошой хүрэл медальт (2022, 2023), Италийн Ассунто Скуттотой хүч үзнэ.
Б.Баасанхүү А.Скуттотой өмнө нь гурав таарч, хоёрт нь ялж байв. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Парисын Их Дуулгын финалд А.Скутто манай тамирчныг хожсон билээ.
Медалийн төлөөх шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ.
22:32 2024/05/19
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Бавуудоржийн Баасанхүү Италийн Ассунто Скуттог вазари үнэлгээгээр ялснаар ДАШТ-ий алтан медаль хүртлээ. Ингэснээр жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын зургаа дахь алтан медальтан төрлөө.
22:42 2024/05/19
Монголоос ДАШТ-д анх 2009 онд Х.Цагаанбаатар, 2013 онд М.Уранцэцэг, 2014 онд Г.Болдбаатар, 2017 онд Д.Сумъяа, 2022 онд Ц.Цогтбаатар нар түрүүлж байлаа. Харин зургаа дахь алтан медалийг Б.Баасанхүү зүүж буй юм.
22:52 2024/05/19
Эмэгтэйчүүдийн 48 кг жингийн медальтнууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!