• 6 сарын 9, Даваа

30 жилийн хугацаатай $47 саяын зээлийн хэлэлцээрийг байнгын хорооны гишүүд дэмжив

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаанаар "Эрчим хүч-3 төсөл"-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэн дэмжсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар захирамжийг үндэслэн Зээлийн хэлэлцээрт 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зураад байна.

Тус төсөл нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад туссан бөгөөд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй нийцэж байгаа болно.

Төслийн хүрээнд одоогийн Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөснөөр бүс нутгийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой юм гэлээ.

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47 сая ам.долларын зээлийн хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил бөгөөд баталгаат овернайт санхүүжилтийн хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгааг дурдаад, зээл авахгүйгээр үндэсний аж ахуйн нэгжүүд хамтраад юм уу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ ажлыг гүйцэтгэх талаар судалж үзсэн үү хэмээн тодруулсан. Тэрбээр, говийн бүсэд томоохон төслүүд хэрэгжиж буйтай холбоотой цахилгаан, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Өмнөговь аймгийн баруун талын гурван сум Хятадаас цахилгаанаа авч байгаа. Тэр сумдад цахилгаан тасалж, хэрэглэгчдийг төвөгтэй байдалд оруулах үзэгдэл байнга шахам гарч байна. Тиймээс аймгийн төвөөс цахилгаан, эрчим хүч авахаар холбох санал тавьж байсан. Энэ асуудлыг ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтаар юм уу, зээлийн хөрөнгөөр шийдэх боломж бий юу гэж асуусан.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төслийн хүрээнд одоогийн Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөх юм. Энэ төсөл хэрэгжвэл дараагийн удаа Шандаас Цагаан суварга хүртэлх 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын хос шугам барих төлөвлөгөөг гаргасан бөгөөд эх үүсвэр нь тодорхой болж байгаа. Энэ шугам ашиглалтад орвол Монгол Улсын Засгийн газар төвийн эрчим хүчний системээсээ “Оюу толгой” төсөлд 1.3 тэрбум кВ.цаг эрчим хүч жил болгон нийлүүлэх гэрээг хийсэн байгаа. Түүнээс гадна говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний төслүүд олноор хэрэгжиж байгаа. Үүнийг төвийн бүс рүү дамжуулах бололцоо бий.

Хувийн компани эрчим хүчний төсөл рүү хөрөнгө оруулаад өөрийнхөө оруулсан хөрөнгөө ашигтай буцааж авах нөхцөл, тооцоолол гарахгүй байгаа учраас Засгийн газар цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжуудыг зээл авч хийхээс өөр аргагүй шийдэлд хүрсэн учраас энэ асуудлыг Төсвийн, Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор зөвшилцөөд өнөөдөр энэ асуудлыг хэлэлцүүлж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумд Хятадаас өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч авч байгаа. Төвийн бүсээс Гурвантэс сум руу хүргэхэд 1,000 шахам км зайтай. Шугамын алдагдал өндөр учраас үр ашиггүй гэсэн тооцоо гарч байсан юм билээ. Харин Даланзадгадын 50мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орчихвол дээрх гурван сум руу цахилгаан дамжуулах агаарын шугам, холбогдох хуваарилах байгууламжуудыг барих бололцоотой. Холбогдох судалгааг хийж байгаа гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Х.Жангабыл, төсөл хэрэгжсэнээр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий гэсэн 6 аймаг, 90 сумын цахилгаан хангамж, 100 гаруй уул уурхайн компани цахилгаан, эрчим хүчний найдвартай хангамжтай болох байна гэж ойлгосон. Чойроос Сайншанд хүрэх өндөр хүчдэлийн шугам баригдаж байна. Сайншандаас Замын-Үүд хүртэлх шугам хэзээ баригдах вэ хэмээн лавлав. Тэрбээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эрчимтэй явж буйг дурдаад, Эрдэнэбүрэнгээс Мянгад сум хүртэл, Мянгадаас Улиастайг хүртэлх шугамыг хэзээ барих вэ хэмээн асуусан.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Чойр-Сайншанд чиглэлд шугамын ажил хийгдэж байгаа. Сайншандаас Замын-Үүд хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл хийвэл хэрэглээ ямар хэмжээнд өсөх вэ гэдэг судалгааг хийж байгаа хэмээсэн. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил 2029 онд дуусаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй явж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Хятад Улсын Эксим банкны санхүүжилтээр барьж байгаа. Эхний ээлжинд Эрдэнэбүрэн-Мянгад чиглэлд 220 кВ-ын хос дамжуулах агаарын шугамыг маш яаралтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих шаардлага үүссэн. Мянгад-Улиастай чиглэлд 400 гаруй километр урт агаарын шугам барихад 100 гаруй сая ам.долларын өртөгтэй болно. Энэ асуудлаар Азийн хөгжлийн банктай хэлэлцээр эхлүүлсэн ч жаахан саатаад байна гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг батлахыг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.13] 2025/5/29
Чойжилсүрэн хулгайч Чойр Сайншандын төслийн удирдагч хийлгээд байгаа бөөсөө зайлуулаарай. Компани болгоноос авилга ил тод нэхсэн компануудыг хооронд нь алалцуулсан хогийн новш байна. Захиргааны ч биш эрүүгийн хэргийн болзол хангацан.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.105] 2025/5/29
Эрчим хүчний иймэрхүү тендер Чойжилсүрэнг тойрно гэж байхгүй. Юм болгон руу компани зүтгүүлнэ.Шуналын дэв фсдаг тэмбүржүржиг болговол таарна. Иймэрхүү хогийн новшнуудыг хорвоо дэлхий яаж даадаг байнаа
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [79.117.108.14] 2025/5/28
Хуйвалдааны онол гэгч чинь тогтвортой хөгжлийн зорилтууд шинэ сэргэлт ногоон хөгжил гэсэн гоё нэртэй болсон!Та нар унтаж л байна уу
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [79.117.108.14] 2025/5/28
Шинэ сэргэлт, алсын хараа, ногоон хөгжил, ногоон төсөл, тогтвортой хөгжил....гм үг хэллэг хэрэглэж байгаа бол гадны эзэн сатаануудынхаа даалгавраар ажиллаж байнаа гэсэн үг шүү дээ 😏 Сатаан эзэд нь дэлхийг ногоон болгох зорилгоор хүн төрөлхтнийг алсуур цөөлөн хорогдуулж захирах плантай байгаа.Үүнийг нь ногоон хөгжил, алсын хараа,агенда 2030... тогтвортой хөгжлийн зорилтууд...гм нэрээр засгийн хэдэн хулгай нар хэрэгжүүлж байна!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.59] 2025/5/28
хөдөө орон нутгаа хөгжүүлж үйлдвэрүүдтэй болгоочээ энэ 4 уулаар хашигдсан хотод чинь 2 сая хүн амьдарч багтахгүй шдээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.36] 2025/5/28
Хууль бус хөрөнгө хураахад энэ мөнгө өлхөн гарна. Зээл хэрэггүй. Өмнөх зээлээ яая гэж байна энэ улс.
0 | 0 Хариулах
Ерөнхий сайдын [66.181.188.173] 2025/5/28
Асуудал яригдах энэ үед У.Уранчимэг “Тамгагүй төр” жүжигт дахин тоглохгүй болсноо албан ёсоор зарласан. Татвар төлөгчдийн мөнгөөр асар их зардал гарган гадаад, дотоодод тоглолт хийж буй “Тамгагүй төр”-ийн цаана ямар их хэмжээний хөрөнгө зардал гарч буйг таашгүй. Тэгвэл Ерөнхий сайдын амраг О.Дөлгөөн “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрд тоглож буй бол Цэцэр хатны дүрийг “Хэро” Баатарын амраг А.Баярцэцэг бүтээхээр болсныг саяхнаас зарласан. Гэвч “хар” У.Уранчимэг, юуны учир энэ их мөнгө, амбиц, аялал зугаалгаар хангагдсан дүрээс сайн дураараа татгалзсан бэ гэдэг асуулт нотой харагдах аж. Ах дүү хоёр татвар төлөгч, төрийн мөнгөөр саагихын зэрэгцээ олны ярьдагаар “амрагууд нь” МУ-ын нэрийг гаргасан энэ том жүжгийн дүрийг ямар ч шүүлтүүргүй авч чадсан нь сонирхол татаж байгаа юм. Мөн “Тамгагүй төр” жүжигт төрийн мөнгө ороогүй юм бол хэний мөнгө оров? гэдэг нийтлэл өчигдөр буюу 2025оны 5 дугаар сарын 27-нд Erennews.mn сайтаар цацагдсан. “Тамгагүй төр”
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/28
жүжгийн 3.5 тэрбумын төсөв татвар төлөгчдийн халааснаас гарсан уу” гарчигтай нийтлэл гарсанаар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам мэдэгдэл гаргаж, “Монгол хаан” төсөлд ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй" гэжээ. Тэгвэл 3.5 тэрбум төгрөг хаанаас гарсныг олон нийт мэдэхийг шаардаж байна. Ах дүү хоёрын тансаглал, амрагуудын асуудал хэрээс хэтэрлээ, хөөрхий
2 | 0 Хариулах
Зочин [103.212.118.169] 2025/5/28
Нөгөө мега төсөл нь үү? Энэ хулгайчууд мега төсөл нэрээр мега өрөнд шаагаад улсаа зарж идхээр шийдчихжээ.
3 | 0 Хариулах