• 6 сарын 8, Ням

Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл, Л.Гантөмөр нарт "Огцрох амархан" жагсаалын төлөөллийг 24 цагийн дотор хүлээн авч уулзах шаардлагыг хүргүүллээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилго бүхий "Огцрох амархан" жагсаалын зохион байгуулагчид Их хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл нарт 24 цагийн дотор жагсаалын төлөөллийг хүлээн авч уулзах шаардлагыг өнөөдөр хүргүүллээ. 

Жагсаалыг зохион байгуулагчид энэ талаараа "Жагсаалын төлөөллийг хүлээн авч, албан шаардлагад дурдсан асуудлуудын хүрээнд байр сууриа тодорхой илэрхийлж, ардчиллыг хамгаалах үүргээ сахин биелүүлэн, иргэдийн засаглалд итгэх итгэл устаж үгүй болох эрсдэл тулгарсан энэ цаг үед шуурхай хариу өгөхийг шаардаж байна" гэв. 

Тус шаардлагад: 

Аливаа улс үндэстэн оршин тогтнох гол баталгаа нь засаглалын эрүүл тогтолцоо, хариуцлага билээ. Эрүүл тогтолцоог сахин хамгаалахад ёс зүй, шударга ёс, ил тод байдал зэрэг нь суурь зарчим болох ёстой. Ялангуяа иргэдтэйгээ нийгмийн гэрээ байгуулсан төр, түүний албан хаагчид ёс зүй, шударга ёс, хариуцлагатай байдлаараа нийгмээ манлайлах нь зүйтэй.

Гэтэл олон нийтийн анхаарлыг татаад буй Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ болон гэр бүлийн гишүүдийнх нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал, түүнийгээ ил тод тайлагнахгүй байгааг нь эсэргүүцэн 15 хоногийн турш жагсаж буй иргэдийг үл ойшоож, хариуцлага үүрэхээс улс төрийн бүхий л аргыг ашиглан зугтаж байгаа зэрэг нь засаглалд итгэх иргэдийн итгэлийг нурааж болзошгүй ирмэгт иржээ.

Сүүлийн жилүүдэд эрх чөлөө хязгаарлагдаж, эдийн засгийн хуурмаг тоон өсөлт иргэдийн амьдралд бодитоор мэдрэгдэхээ больсон энэ цаг үед Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ мэт асуудалд хутгалдсандаа зайлшгүй ёс зүйн, болоод улс төрийн хариуцлага хүлээх шаардлагатай. Гэтэл өөрийн хувийн асуудлыг Монгол Ардын намын, Засгийн Газрын, Улсын Их Хурлын хэмжээний асуудал болгож, олон нийтийн сэтгэл зүйг хагалан буталж байгааг бид эрс эсэргүүцэж байна. Тухайлбал өөрийн хувийн асуудлыг УИХ-руу булзааруулж, итгэл хүлээх тогтоолын төслийн томьёоллыг “Хамтарсан засаг цаашид байх эсэх” зэргээр гол асуудлаас холдуулж тодорхойлсон нь ардчилсан улсад байж боломгүй хариуцлагын гажуудал юм.

Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төсөлд Улсын Их Хурал итгэл хүлээлгэх эсэхээс үл хамааран Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой үүссэн олон нийтийн эргэлзээ, уур бухимдал тайлагдахгүйгээр зогсохгүй, иргэд, олон нийтийн ардчилсан тогтолцоонд итгэх итгэл устаж үгүй болох, үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх аюултай байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хариуцлагаас зугтан, өөрийн хариуцлагын хүрээний асуудлыг бусад нам хийгээд Улсын Их Хуралд чиглүүлэн булзааруулж байгаад зохих хяналтын механизм, эсэргүүцэл зайлшгүй шаардлагатай байна.

Иймд бид 2020 оны сонгуулиар Улсын Их Хурал дахь хоёр дахь том улс төрийн хүчин болж сонгогдсон Ардчилсан намыг эрүүл засаглалыг хангахад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ үү хэмээн өөрсдийн шаардлагыг биечлэн танилцуулах хүсэлтэй байна. Ардчилсан, легитм парламентын үнэт зүйлийг хадгалж, иргэдийн элч төлөөлөл болохынхоо хувьд итгэлийн хямралаас сэргийлж, жагсагчдын төлөөллийг 2025 оны 05 сарын 29-ны 18:00 цагаас өмнө хүлээн авч уулзахыг шаардаж байна.

"Огцрох Амархан” жагсаалын төлөөлөл

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
72
Зураг
ЗӨВ, ГОЁ
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
77 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг