• 6 сарын 9, Даваа

Сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50%-ийн хэмжээг ₮416 мянга болгов

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ахмад настантай холбоотой дараах шийдвэрийг гаргажээ. 

Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо. 

Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 төгрөгөөр тогтоов.

Түүнчлэн ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан.

Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав. Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх юм.

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.145.234.48] 2025/5/29
Шаргалжуут улсын рашаан сувилалыг үнэгүй аваад одоо үнээ нэмээд тэтгэврийнхэн амрах аргагүй болсон.
0 | 0 Хариулах
зочин [66.181.180.67] 2025/5/28
Ойлгосонгүй. урьд нь хэд байгаад одоо ийм болж байгаа юм. Жаахан ойлгомжтой бичвэл ямар вэ?
2 | 0 Хариулах
egel negen [103.212.119.114] 2025/5/28
suvilald tetgevert garaagui hun ene 416k amarch boloh uu tegeed halamjaasaa butsaaj avch boldog uu
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.52] 2025/5/28
Сувилалд зөвхөн ахмад настан гэлтгүй ямар ч насны хүмүүс очиж сувиллуулж амарч болдог уу?
1 | 0 Хариулах
кк [202.126.90.179] 2025/5/28
tiim
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.222] 2025/5/28
Болно шүү дээ хүүхээ
0 | 0 Хариулах