Юнител Группийн ажилтнууд “Ногоон төгөл” бүтээх зорилгоор жил бүр мод тарьж байна
Юнител Группийн ажилтнууд "Ногоон төгөл" байгуулах санаачилгын хүрээнд жил бүр сайн дураараа нэгдэн "Чингэлтэй цогцолбор" төвд мод тарьдаг аж. Энэ жилийн хувьд 120 гаруй ажилтан байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит хувь нэмэр оруулахад нэгджээ.
Юнителчүүд энэ өдрийг зүгээр мод тарих бус ажилтнуудын дотоод уур амьсгалыг эерэгжүүлж, байгаль дэлхийгээ хамтдаа хайрлаж, бодит хувь нэмрээ оруулж, зөв техникээр, системтэй усалгаагаар мөнхөд ургах “Ногоон төгөл” бүтээх зорилгоор зохион байгуулдаг байна.
Ногоон Төгөл 2025 өдөрлөгийн онцлог
Сайн дураараа бүртгүүлсэн ажилтнууд мод тарих зөв арга техникийг ойжуулалтын мэргэжлийн байгууллагын зааврын дагуу суралцаж, зөвхөн мод суулгахаас гадна ургалтын тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажилласан нь энэ жилийн өдөрлөгийн гол онцлог байлаа.
Юнителийн “Ногоон төгөл” байрлах хэсэгт гүний худаг гаргах гэж буй бөгөөд энэ замаар усалгааны системийг бүрэн шийдсэнээр тарьсан моддыг тогтмол арчлан тордох, ургуулах таатай орчин бүрдэж байгаа юм.
Ажилтнуудын сайн дурын оролцоо, нийгмийн хариуцлагад хувь нэмрээ оруулах хандлага жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд байгууллагын зүгээс ч мөн хүний нөөцөө дэмжихдээ зөвхөн ажил мэргэжлийн хөгжил бус, нийгмийн сайн сайхны төлөө үйл хэрэгт оролцох боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үздэг учир хүний нөөцийн бодлогын хүрээнд арга хэмжээгээ ажлын өдөр, ажлын цагаар зохион байгуулжээ.
Юнител Групп нь технологийн дэвшлийг нийгмийн хариуцлагатай хослуулж, байгаль орчин, хүний хөгжил, тогтвортой ирээдүйд чиглэсэн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн “Ногоон төгөл” төсөл ч үүний тод жишээ юм.
Тарих модоо хэрхэн сонгох вэ?
- Модыг ургуулах, тухайн ургамал өөрөө шим тэжээлээ авахын тулд үндэсний систем маш сайн байх хэрэгтэй.
- Гол иш нь хатаж, хорчийгоогүй гөлгөр сайхан байх хэрэгтэй.
- Нахианаас хамаарч тухайн жилийн ургалт явагддаг учир бүрэн бүтэн байдлыг анхаарах хэрэгтэй.
Түүнчлэн модыг хатсан эсэхийг шалгахдаа нахиаг хугалахад цаана нь ногоон туяа байгаа эсэхээр тодорхойлж болдог.
Модыг суулгахдаа юуг анхаарах вэ?
- Үндэсний хүзүүг ил гаргалгүйгээр сайтар суулгаж өгөх
- Хөрсийг нь дагтаршуулан гишгэж, дарж өгнө
- Сөөг модыг 60-80 литр усаар услах
- Том модыг 100-120 литр усаар услах
Бүрэн ургасан шилмүүст мод гэхэд л үндэсний системдээ 5 тонн усыг нөөцөлж байдаг онцлогтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
