АЙЧИ НАГОЯ 2026: Хархүүгийн Билгүүнсайхан шөвгийн наймд шалгарав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Э.Ганзориг

Азийн наадмын эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 24 улсын тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм. Манай улсаас Хархүүгийн Билгүүнсайхан эхний тойрогт хийлээд Бангладешийн Ахмед Уцобыг шүүгчдийн нэгдсэн саналаар буулгаж авлаа. 

Түүний өрсөлдөгч эхний даваанд Бутаны Мигма Доржиг шүүгчдийн нэгдсэн саналаар ялжээ.

Ингэснээр манай тамирчин шөвгийн наймд Тайландын Кангпи Бохунцодтой оноолт таарч байна.

Энэ жингийнхээ хамгийн залуу буюу 19 настай тайланд эр эхний даваанд Туркменистаны боксчин Данияр Розметовыг, дараа нь Узбекистаны Самандар Олымовыг илүүрхсэн байна.

х.Билгүүнсайхан шөвгийн наймын ээлжит тулаанаа энэ сарын 28-ны Даваа гарагт Улаанбаатарын цагаар 17:30 цагт тулалдахаар болжээ.