АЙЧИ НАГОЯ 2026: Монхорын Намуун эзэн орны тамирчныг буулгаж авлаа
Азийн наадмын боксын төрөлд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 16 улсын тамирчин өрсөлдөж буй.
Энэ жинд Монгол Улсаа төлөөлөн Монхорын Намуун эхний даваанд Японы Аяка Тагүчиг шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авлаа.
Ингэснээр тэр шөвгийн наймд Узбекистаны боксчин Ситара Турдибековатай оноолт таарав.
Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан узбек бүсгүй эхний даваанд Вьетнамын Ха Ти Линийг шүүгчдийн нэгдсэн саналаар илүүрхсэн юм.
М.Намуун, С.Турдибекова нарын ялсан нь хагас шигшээд Казахстаны Виктория Графейева, Хойд Солонгосын Гюн Вон Ун нарын ялсантай нь таарах учиртай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

