ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар өртөөгөөр 3,800 тонн шатахуун орж ирснийг мэдээллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Өнөөдөр(2026.09.27) өглөөний байдлаар Сүхбаатар өртөөгөөр 61 вагоноор нийт 3,800 тонн шатахуун орж ирлээ" гэж Шатахууны Шуурхай Штабаас мэдээлэв.

Үүнээс 3,000 гаруй тонн нь дизель түлш бол онгоцны түлш 607.5 тонн, пропан 101 гаруй тонн байна.

зураг
 

Харин өчигдрийн байдлаар тус өртөөгөөр дизелийн түлш 10.9 мянган тонн, АИ-92 бензин 33 вагоноор 1.9 мянган тонн иржээ. АИ-92 бензинээс Толгойт өртөөнд 15, үлдснийг Сайншанд, Дархан өртөө рүү хуваарилсан байна. Толгойт өртөө нь төмөр замаар импортлогдон ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авах, холбогдох агуулахуудад хүргэх, түгээлтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

зураг
 

Албаныхан "Шатахуун ирж байна" хэмээн мэдээлдэг ч иргэд бензин авах гэж өдөр, шөнөгүй ШТС-д дугаарласаар байгаа билээ.