АЙЧИ НАГОЯ 2026: Боксчин М.Энхжаргал Хойд Солонгосын тамирчинд дийлдлээ
IKON.MN
Гэрэл зургийг М.Ирмүүн
Японд болж байгаа Азийн наадмын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал эхний даваанд БНСУ-ын И Ён Яныг ялсан билээ.
Тэгвэл шөвгийн наймд Хойд Солонгосын Пан Чол Мид ялагдлаа. Нэгдүгээр үеийн төгсгөлд шүүгч тулааныг зогсоох шийдвэр гаргасан байна.
Энэ удаагийн наадамд манай улсаас нийт зургаан боксчин оролцож байгаа. Тэдний гурав нь буюу М.Намуун, О.Есүгэн, Х.Билгүүнсайхан нар тэмцээнийг үргэлжлүүлж буй юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
