"21 дүгээр хорооллоос Содон хороолол хүртэлх авто замын зүүн урсгалыг хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянхошуу гудамж төслийн хүрээнд өнөөдөр(2026.09.27) засвар хийх замын мэдээллийг хүргэж байна.

Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол "Зорчигч 2" ОНӨААТҮГ-аас Содон хороолол хүртэлх авто замын зүүн урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр өглөө хаажээ.

Энэ хугацаанд авто замын цэвэрлэгээ болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэхийг холбогдох албанаас мэдээллээ.

Авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой 23:00 цагт нээхээр төлөвлөжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 километр авто замыг шинэчлэх ажил өнгөрсөн онд эхлээд байгаа билээ.