АЙЧИ НАГОЯ 2026: Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр шөвгийн наймд Узбекистаны бөхөд ялагдав
Азийн наадмын кураш бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ.
Эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд нийт 11 бөх зодоглосноос Монгол Улсын Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр эхний даваанд Бахрейны Расул Магомедовыг 10:0-ээр илүүрхэв.
Харамсалтай нь Узбекистаны тамирчин Бекмурод Олтибоевд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Кураш бөхийн төрөлд нийт зургаан жинд медалийн төлөө өрсөлдөж байгаагаас Монгол Улсаа төлөөлөн гавьяат Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Б.Найдансүрэн, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Х.Хатанболд нар өрсөлдөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
